Улаанбаатар Смарт карт ХХК, Нийслэлийн Тээврийн газар хамтран "Нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогоо хамгийн их өсгөсөн жолоочийг шалгаруулах" сарын аяныг зарласан билээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, тав тухтай иргэдийн санал гомдолгүй үйлчилгээг үзүүлэх, зорчигчдын төлбөр төлөлтөд хяналт тавьж шугамын орлогыг бүрэн төвлөрүүлэх зорилгоор 2017.09.01-09.30 хооронд шилдэг жолооч нарыг урамшуулах 2 дахь удаагийн аяныг амжилттай зохион байгууллаа.
Нэгдүгээр байранд "Тэнүүн Огоо ХХК”-ийн 09-001 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Баяржаргал, Б.Ганбаяр, хоёрдугаар байранд "ДЮЦ ХХК”-ийн 16-005 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Т.Эрдэнэбаатар, Ч.Бадамгарав, Н.Галсанбат, гуравдугаар байранд "Монкара ХХК” –ийн 08-052 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Бат-Ёндон, Б.Мягмаржав нар тус тус шалгарлаа.
Сэтгэгдэл