Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 14. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 24. Санчир гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй, хөх нохой өдөр.
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Төмөр
Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 16 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Олон хүн биеэ сул тавьж амрахыг хүснэ. Ажиллах чадвар сулрах учир өнөөдөр ажил дээрээ болон гэртээ их зүйл бүтээхээр төлөвлөсний хэрэггүй. Удахгүй эхлэх томоохон төсөлд анхаарлаа хандуул. Мацаг барьж, эсвэл эрхтнээ цэвэрлэх арга хэрэглэ.
ҮХЭР (4/20-5/20)
Стресст орж даарснаас хатгаа авч болзошгүй өдөр. Өвчлөхгүйн тулд эртнээс өдөр бүр жимсний шүүс уу. Авьяас чадвараа ашиглан гэр бүлийн ажлыг өөр дээрээ ав. Хамтран ажилласнаар та гэр бүлээ бэхжүүлнэ.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хоёрдмол зөрчилтэй өдөр. Эмэгтэйчүүдийн зан аашинд эсрэг тэсрэг шинжүүд илэрнэ. Хайртыгаа захирах, өөрөө ч мөн захируулах хүсэл илэрнэ. Хэрвээ харилцан бие биедээ тэмүүлсэн сэтгэл үгүй бол гэр бүл болохоо хойшлуул.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Сарын эцэс хүртэл магадгүй та гэрийн бараа ховор харна. Иймд гэр бүлдээ боломж гарвал анхаар. Холын хамаатнууддаа зочлох, байнгын албан томилолтууд таныг гэр орноос тань хөндийрүүлнэ. Гэр бүлээ үлгэр жишээ байлгахын тулд боломжтой бүхнийг хий. Энэ нь заавал гэртээ ихэнх цагаа өнгөрөөхийг хэлэхгүйг та мэднэ.
АРСЛАН (7/23-8/22)
Бага насандаа зарим нэг нь амьдрал болон өөртөө хандах гутранги үзэлтэй болдог. Иймээс байнга хүүхдээ хүмүүжилгүй, чадваргүйгээр нь загнаж байсан эцэг эхчүүд "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гээч болгосноо ухаарна. Хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд анхаар. Хэрэв та бүтэлгүй хүн болгохийг хүсээгүй бол түүнийг байнга магт, байнга бүү зэмлэ.
ОХИН (8/23-9/22)
Энэ өдөр ээдрээтэй. Хүнийг хуурах залилах ажилд садаа хийнэ. Гэрээг байгуулахаас болгоомжил. Хүүхэд болон гэрийн амьтны дотор асуудал үүснэ. Хүнийг хайр сэтгэлийн торондоо урхидахыг хүсч байгаа бол түүнийг сонирхлыг гоё сайхан зүйлээр тат.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр олон хүмүүс сурган хүмүүжүүлэх идэвх зүтгэл гаргаж магадгүй байна. Хэрвээ та эцэг эхийн үүрэг даалгавраа биелүүлэхээр хэт гүнзгий оролдвол хүү эсвэл охиныхоо хэрэгцээ шаардлага, асуудал бэрхшээлээс бүрэн хамааралтай болж болзошгүй гэдгийг мартахгүй байхыг зөвлөж байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр гэнэтийн нээлттэй өдөр байна. Аян замд гарахад тохиромжтой өдөр. Энэ өдөр шингэн юм сайн уух буюу дарснаас татгалзах шаардлагагүй. Мөн саунд сууж, массаж хийлгэх хэрэгтэй.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр олон хүмүүс ямарч бэрхшээлтэй нүүр тулахад бэлэн байна. Тантай ямар нэгэн ажиллахаас татгалзсан эсвэл асуудлыг шийдэх өөр үзэл бодолтой байгаа хүмүүстэй бүү марга, бүү зөрчилд.
МАТАР (12/22-1/19)
Амьдралын эрч хүч дутагдана. Ханиад хүрч, ходоод гэдэс хямарч магадгүй. Найр цэнгэлд бүү авт. Хуучин өр бий бол даруй өг. Үдээс хойш хайртай хүнийхээ сэтгэлийг татаж түүнд журамтай, чин сэтгэлээ үнэлүүлж чадна.
ХУМХ (1/20-2/18)
Холын аялалд тохиромжгүй өдөр. Санаа сэтгэлээ төвшин тайван байлгаж амрах хэрэгтэй. Сар дуустал алс хол аялах шаардлагагүй. Харин дараа нь дуртай тийшээ явж амарч болно.
ЗАГАС (2/19-3/20)
Эрчүүд тааламжгүй явдалд өртөхгүйн тулд хүсэл тачаалд сохроор бүү хөтлөгд. Өөрийн болон бусдын үйлдлийг нарийн дүгнэж тунгаавал харилцан үл ойлголцлоос зайлсхийнэ. Хүүхнүүд эрүүл мэнддээ анхаар. Хүнд хоолноос татгалзаж хоолны дэглэм барь. Мацаг барихад ч гэмгүй.
Сэтгэгдэл