Дэлхийн хөгжингүй орны хүмүүс аймшгийн баяраар өмсдөг хамгийн түгээмэл хувцас нь ихэвчлэн тухайн жил онцгүй байсан киноны баатар ч юм уу хүмүүсийн сэтгэлд хоногшсон киноны дүрд хувирдаг байна. Тухайлбал Франкштэйн, Дракула гэх мэтчилэн америк зохиолчдын алдарт бүтээлүүдийн баатруудын дүрийг дуурайлгасан хувцас хэрэглэл аж. Хүүхнүүдийн хувьд эртнээс уламжилж ирсэн гол хувцас нь шүүр унасан шулмасын хувцаслалт бол сүүлийн үед янз бүрийн харь гаригийн амьтан, киноны муу талын баатрууд, муур эмэгтэй, мөн уламжлалт сүнс сүг, зомбины хувцсыг ихээр өмсөх болжээ. Түүнчлэн эр, эм ялгаагүй хүн чоно, цус сорогч, гоблинууд, араг яс, аалз, элдэв дүр төрхтэй мангас, харь гаригийн амьтныг дуурайн хувцасласан хүмүүс дэлхийн улс орон бүрийн сүнсний баяраар харагдах болсон байна.
Эх сурвалж: Breakingnews.mn
Сэтгэгдэл