Цалингүй дэд сайд нар айсуй


Цалингүй дэд сайд нар айсуйЗасгийн газар ирэх оны төсвөө хэмнэж, дэд сайдгүй байхаар шийдсэн. Үүнийг ч УИХ дэмжиж, гар өргөсөн. Дэд сайд гэх албан тушаал нэгэнтээ тохирооны, наймааны, шагналын албан тушаал болоод удаж байгаа. Мэдсээр байж л дэд сайдгүй байх санал санаачилгыг дэмждэггүй байв. Харин энэ удаа УИХ, Засгийн газар өөр гарц олов бололтой. Энэ нь цалингүй дэд сайд нар. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэд сайд нарыг цалингүй ажиллуулах тохироог хийсэн гэнэ. Төсвөөс тэдэнд цалин, хангамжийн мөнгө өгөхгүй. Гагцхүү төрийн ажлыг хийх хүсэл сонирхолтой л бол цалин авахгүй ажиллах юм гэнэ. Тэгэхээр удахгүй цалингүй дэд сайд нар Засгийн газарт орж ирэх нь.

Цалингүй ч гэсэн орж ирэх сонирхолтой хүмүүс дэд сайдад нэр дэвшигчдэд бий. Учир нь тэдэнд цалин сонин биш. Харин нэр хүнд, эрх мэдэл л чухал байгаа. Иймээс л цалингүй гэдэг тодотголыг өөрсдөдөө наах гэж байгаа нь энэ юм. Ерөнхий сайд, намынхаа даргатайгаа тохирчихсон дэд сайд болно гэчихсэн яваа хүмүүсийн итгэл найдвар, мөнгийг нь алдахгүйн тулд л иймэрхүү тохироо хийсэн биз ээ.

Төсөвт дарамт учруулж байна хэмээн дэд сайд наргүй байхыг С.Ганбаатар гишүүн санаачилж байв. Харамсалтай нь үүнийг Их хурал дэмжилгүй, буцааж байлаа. Мөн Засгийн газар 17 дэд сайдтайгаар ажиллаж байсан ч, МАН-ын долоон дэд сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөр 10 дэд сайдтай үлдсэн. Харин энэ удаа 10 дэд сайд нь ч ажлаасаа чөлөөлөгдөв. Сангийн сайд Б.Болорын оруулж ирснээр УИХ дэмжсэнээр ийнхүү цалинтай дэд сайд нар чөлөөлөгдөж, цалингүй дэд сайд нарын ажил эхлэх нь бололтой.

Ц.Энх

Цензургүй.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.