Энэ өдрийн зурхай /2017.10.31/


Энэ өдрийн зурхай /2017.10.31/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 31. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 11. Ангараг гараг. Шувуун хушуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.

                          Барилдлага: Арвидах    
                          Шүтэн барилдлага: Хурьцахуй 
                          Суудал: Огторгуй        

Өдрийн наран 7 цаг 41 минутад мандан, 17 цаг 37 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Хамт ажилладаг хүмүүсийн харьцаа, эсвэл эрүүл мэнд тань тогтмол өөрчлөгдөж байгааг та ажиглаж болно. Эртний найз, ойрын хамаатан, гэр орныхонтойгоо харьцаагаа муутгах эрсдэл байна. Ямар учраас ийм юм болдгийг тунгаан бодоход яг тохиромжтой үе.


ҮХЭР (4/20-5/20)

Та хуучин өрөө барагдуулах хэрэгтэй. Та тэрнээс битгий бултаарай. Та том юм худалдаж авах хүсэлтэй ч битгий яараарай. Таны хайр шударга, үнэнчийг бэлэгдэж болно. Та хайртай хүмүүсээ ямар ч гай зовлонгоос хамгаалахад бэлэн бай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Удирдах ажил хийж эхлэх эсвэл шинэ ажилд очвол сайн. Томилолтоор явбал ажил сайн бүтнэ. Түншүүд, хамт олон, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулах боломжийг бүү алд.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр тэд маш хөнгөмсөг байх бөгөөд тэднийг хуурахад хялбар байна. Тэдний мэдрэмж зөн совин ч мөн тийм байна. Таны амьдралд хангалуун тайван байдлыг авчрах хүмүүстэй холбоо тогтоовол тааламжтай.


АРСЛАН (7/23-8/22)   

Хэцүү өдөр. Санаснаар чинь бүтэх асуудал ажил хэрэг маруухан л болов уу. Золиос гаргаж шийдвэртэй бай. Гэхдээ хяналтаа алдтал улайрах хэрэггүй. Ялихгүй зүйлийг инээдэм болгож өнгөрөөхөө мартав.


ОХИН (8/23-9/22)

Хайр сэтгэлийн харилцаанд тохиолдох зүйл танд таалагдахгүй байж болно. Ойр дотнынхны харьцаа дээд зэргийн зохион байгуулалтыг шаардах болно. Хайр дурлалын харьцаа гэнэтийн зардал гаргахад хүргэнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ерөнхийдөө амьдрал тань тансаг хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд гайхамшгийн талбар болон хувирна. Гайхамшигт итгэ. Магадгүй гайхамшиг үе үе тохиолдож та түүнийг үнэлэхээ больсон ч байж магадгүй. Амьдрал зүгээр энгийн гэдгийг мэдэрч гутрахаас болгоомжил.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Та хэдийгээр авьяаслаг боловч хайнга байдлаасаа болж ажил дээрээ амжилт гаргаж чадахгүйд хүрнэ. Иймд зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөөгөө өөрөө гүйцэтгэж чадах олон жижиг хэсэг болгон хуваа. Таны бусадтай харьцах харилцаа дотны хүмүүсийн тань хувь заяанд нөлөө үзүүлнэ. Танд хандсан сайхан үг, сайхан үйл явдалд эелдгээр өгөөмөр хариу барь. Шүүмжлэл, бялдууч занг тэсвэрлэ.


НУМ (11/22-12/21)

Осол гэмтэл авч эмнэлэгт хэвтэж болзошгүй. Хоол боловсруулах эрхтний систем сул байна. Өнөөдөр та алдаа гаргаж, тэнцвэртэй байдлаас гарч мэдэх таагүй мэдээ авч, сэтгэл санаагаар унаж, муу тал руугаа эргэнэ. Хувийн амьдралын асуудлууд гарч, хөрш, төрөл садан, найзуудын зүгээс тавгүй байдал ирнэ.


МАТАР (12/22-1/19)

Ажил хэрэг нам гүм байж, үр дүнгээ тооцох өдөр. Таны зорилго бат байвал амжилт давтагдана. Муугүй яриа өрнүүлж наймаагаа амжуулна. Нүүрэндээ инээмсэглэл тодруул. Сайн амарч авах хэрэгтэй. Амралтаа авахыг бод. Нөхцөл байдал танд ашигтайгаар эргэж болно. Энэ үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүлэх нь таатай нөлөө үзүүлнэ.


ХУМХ (1/20-2/18)

Алхам бүрээ тооцоолж, нууцлагдмал ажиллаж чадвал та амжилтад хүрнэ. Таны туслагч энэ өдөр болгоомж, зөн билэг байна. Эдгээрийн тусламжтайгаар та бүтэшгүй хэмээн хаясан ажил төрлөө ч амжуулж чадна. Зээллэг авахаасаа бүү ай. Бизнест хөрөнгө оруул.


ЗАГАС (2/19-3/20)

Азгүй өдөр. Өнөөдөр хоёрдмол байдалтай өдөр гэдгийг анхаар. Хуучин найз нөхөдтэйгөө уулзах, шинэ танилтай болох, гадагшаа явах магадлалтай. Гэвч энэ бүгд багагүй мөнгө шаардах учир урьдчилж мөнгөнийхөө боломжийг бодоорой. Сунжирсан ажил хэргийн идэвхээ сулруулж шинэ ажил төлөвлөвөл зүгээр.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.