Б.Хурц амрахаар явлаа


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зааварласнаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц БНСУ-д дөрвөн жилийн хугацаатай амрахаар боллоо. Тэрбээр сэтгүүлч С.Мөнхбаясгалантай ярилцах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д Элчин сайдаар томилох санал гаргасан бөгөөд "Одоо амарч байгаад ир дээ” хэмээсэн гэж мэдүүлсэн. Бүрэн улсыг харьд төлөөлөх Элчин сайдын алба нэг иймэрхүү. Ихэс дээдэс маань өвөр зуураа ийм л зүйл ярьж суудаг нь даанч эмгэнэлтэй. Уг нь дипломат алба гэдэг төрийн алтан аргамж, Монгол Улсаа харийн улс оронд төлөөлдөг амаргүй алба. Тэр тусмаа БНСУ-д хамгийн олон монголчууд ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр амрахаар явж байгаа Б.Хурц амрах бус тэдэнд ажиллаж амьдарч байгаа олон мянган монголчуудын эрх ашгийг хамгаалах үүрэг зүй ёсоор оногдоно. Гэтэл амраад ир гэсэн гээд амрахаар явчихлаа. Бүр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр, УИХ-аар баталгаажуулж аваад амрахаар явчихлаа.

Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжих ээх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Хурцыг Элчин сайдаар томилж болохгүйг нотлох зорилготой нийтийн сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж байлаа. Тагнуулын байгууллагыг ахалж байсан хүний хувьд асуудлыг нь хаалттай хэлэлцэх ёстой хэмээн Б.Хурцын "хонины хонхор”-т амьдардагО.Баасанхүү санал гаргасан. Тиймээс энэ саналаар Б.Хурцын томилгоо олон нийтээс хаалттай нөхцөлд явагдсан юм. Олон нийтийн зүгээс ч тэр, улстөрийн хүрээний зүгээс ч тэр Б.Хурцыг яагаад ч Элчин сайдад дэмжигдэхгүй юм байна гэсэн баттай байр суурийг илэрхийлж байв. Гэтэл тэрбээр УИХ-ын чуулганаар ямар ч асуудалгүй хэлцэгдээд амралтаа авчихлаа. Үүнээс харвал тэр яах аргагүй Ж.Батзандангийн хэлдгээр гишүүдийн ихэнхийг бөлдөгдчихөжээ. Бөлдөгдүүлээгүй О.Баасанхүү нар нь түүний "Хонины хонхор”-т орчихсон байна. Нөгөө талаар Б.Хурц нь Ерөнхийлөгч Х.Баттулгад ч нөлөөлж чадаж байна гэх харахаас өөр аргагүй. Түүнээс бус Ц.Элбэгдоржийн үеэс томилгоогоо баталгаажуулж чадахгүй олон Элчин сайд Х.Баттулгын гарын үсгийг хүлээгээд хэдэн сар сууж л байна.  

Тиймээс Б.Хурцад бөлдөгдүүлсэн гишүүдийн нэрсийг ч цахим орчинд нэрлэсэн байна. Тэдгээртэй танилц.

1. Н.Амарзаяа
2. О.Баасанхүү
3. Ё.Баатарбилэг
4. С.Батболд
5. Б.Бат-Эрдэнэ
6. М.Билэгт
7. Д.Дамба-Очир
8. Б.Дэлгэрсайхан
9. Б.Жавхлан
10. Г.Занданшатар
11. Л.Мөнхбаатар
12. Г.Мөнхцэцэг
13. Н.Оюундарь
14. Б.Пүрэвдорж
15. Я.Санжмятав
16. Д.Сарангэрэл
17. Г.Солтан
18. Д.Тогтохсүрэн
19. Г.Тэмүүлэн
20. Н.Учрал
21. Д.Хаянхярваа
22. Ц.Цогзолмаа
23. Б.Чойжилсүрэн
24. М.Энхболд
25. Н.Энхболд
26. Л.Элдэв-Очир
 нар түүнийг Элчин сайдад дэмжижээ.

                                                                                                                                                                                                                     Х.Баатар Шуурхай.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.