Саяхан Оросын холбооны телевизээр гарсан хамгаалалтын системийн нууцын зэрэглэлтэй зэвсгийн тухай Кремль хөнгөхөн хүлээн зөвшөөрсөн нь ердөө л мэдээллийн мөн сэтгэл зүйн дайн гэж улстөрийн ажиглагчид үзэж байна. Зорилго нь пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн глобаль төслийг сааруулах. Гэхдээ энэ нь англи хэлтнүүдийг багагүй хямраагаад авсан нь мэдээллийн дайн байгаа оносныг харуулж байна.
Оросын цөмийн усанд шумбагч (автомат удирдлагатай) "Статус-6” төсөл нэлээн хэдэн өдөр Америкийн хэвлэлүүдийн топ мэдээ нь боллоо. Томоохон цаасан хэвлэлд улстөрч, ажиглагчдын нийтлэл гарч "АНУ Оросын зэвсгийн өмнө ямар ч хамгаалалтгүй нүцгэн байна” гэжээ.
"Статус-6” 24 метр урт, 40 тонн. Цөмийн 100 мегатонн хүчин чадалтай.Хэрвээ үнэн хэрэгтээ цөмийн дайн болбол Америкийн томоохон хотуудын дэргэд далайн гүнд дэлбэлсний дүнд цунами үүсч Нэгдсэн Улсын талыг байхгүй болгох хүчин чадалтай. Энэ бол "хүн идэгч” зэвсэг хэмээн барууныхан нэрлэжээ.
"Статус-6” төсөл академич Сахаровын "хаан-торпедо” төслийн орчин үеийн хувилбар гэх тал бас бий. Сахаров тухайн үед цөмийн дэлбэрэлт усан дор болж 300 метрийн өндөртэй цунами үүсгэх нь "хүүхдийн тоглоом” хэмээн ярьж байсан ч бодит амьдралд боломжгүй байв. Учир нь цөмийн том, жижиг ямар ч шумбагч хяналтын радараас нуугдах аргагүй гэдгээр хязгаарлагдаж байсан бол "Статус-6” радарын хяналтын дундуур мэдэгдэхгүй хөвнө гэсэн мэдээлэл Америкийг хамгаалалтгүй болгож байгаа юм. Яг энэ мэдээ, яг энэ зэвсэг Америк "шалдан” байгааг илтгэлээ хэмээн ажиглагчид үзэж байна.
Б.Дарь
Сэтгэгдэл