24-нд, ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл баярын цахилгаан илгээж, AG600 онгоцны анхны нислэг амжилттай болсонд баяр хүргэн, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Хятадын иргэний агаарын тээврийн газар, Хятадын нисэхийн аж үйлдвэрийн корпорац зэрэг AG600 онгоцны анхны нислэг хийх ажилд оролцсон байгууллага, хамт олонд баяр талархлаа илэрхийлсэн байна.
Баярын цахилгаанд: Гал унтраах, тэнгисийн туслалцаа үзүүлэх зориулалтай ус, агаарын аль алинд явдаг том оврын AG600 онгоц бол манай улсын нислэгийн шаардлагын дагуу бүтээсэн том оврын тусгай зориулалттай анхны онгоц бөгөөд яаралтай тусламжийн аврах системийг хөгжүүлэхэд шаардлагатай нисэхийн чухал тоног төхөөрөмж юм. Нислэг амжилттай болсон нь Хятадын нисэхийн үйлдвэрлэлийн тусгай зориулалтын онгоцны судалгааны чадавхийн шинэ амжилтыг харуулж, C919 том оврын иргэний тээврийн онгоцыг амжилттай нисгэсний дараа иргэний нисэхийн салбарт гарсан бас нэг чухал амжилт юм. Энэ нь Ши Жиньпин даргаар төв болгосон Намын төв хорооны удирдлага дор гаргасан манай улсын нисэхийн салбарын хамгийн шинэ амжилт юм. Мөн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, ннновацид тулгуурласан хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэгч, технологийн их гүрэн болон хөгжихөд маш чухал ач холбогдолтой гэжээ.
Сэтгэгдэл