Манай парламентад олон компанид хувь эзэмшдэг бизнесмэнүүд цөөнгүй байдаг, тэд өөрсдөө эзэмшдэг компанигүй гэдэг ч бүгд л далд нэг бизнес ажиллагаа явуулж, төрөөс дэмжлэгтэй, дэмжлэггүй байдаг нь нууц биш. Зарим нэг нь ч яах аргагүй Хөрөнгө орлогын мэдүүлэгт үнэнээ өчдөг. Тэдний нэг бол Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Оюундарь юм. Тэрбээр "Бльюмон”, "Ньбуль”, "Сура хаус”, "Цэ энд Цэ”, "Нью Махито”, "Бльюмон Пропертийс”, "Шөлөндөө”, "Риаж”, "Нарны эрхэс”, "Бльюион катерина”, "Монгол шар айраг брюьери”, "Түрэлт”, "Петротранс Топ”, Петротранс Дорнод” гэсэн арав гаруй компанид хувь эзэмшдгээрээ УИХ дотроо цээжний хэдэд нэрлэгдэнэ.
Дашрамд дурдахад эрхэм гишүүн маань саяхан өттэй шөлөөр үйлчлүүлэгчээ дайлсан хэмээн шуугиан дэгдээсэн "Шөлөндөө”-д хувь эзэмшдэг нь ихээхэн сонирхол татав. "Шөлөндөө”-гийн энэхүү баримтыг үйлчлүүлэгч нь цахим сүлжээнд байршуулсан нь чамгүй шуугиан дэгдээж, энэ мөрөөр өттэй шөлөөр хооллосон үйлчлүүлэгчээсээ уучлалт гуйхын оронд түүнийг гүтгэж, мэдээлэл гаргасан цахим сайтууд руу ч дайрч өөрсдийгөө өмгөөлсөн явдал болсон билээ. Ямартай ч тухайн үед мэргэжлийн байгууллагууд анхаарал хандуулж "Шөлөндөө”-гийн энэ алдаа завхарлыг зогсоож хариуцлага тооцохгүй өнгөрсөн сураг бий. Ямартай ч өнөөдөр "Шөлөндөө” үйл ажиллагаа явуулж байгаа.
Түүнээс бус нэг хоолны газар ажиллуулдаг жирийн иргэн ийм алдаа гаргасан бол үйл ажиллагаагаа зогсоох хүртэл арга хэмжээ авхуулсан байх нь дамжиггүй. Харин өттэй шөлөөр үйлчлүүлэгчээ дайлчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаагийн цаана олон компанид хувь эзэмшдэг Н.Оюундарь гишүүн байгаа болохоор аргагүй дээ гэж бодлоо. 65 суудалтай эрх баригч намаас сонгогдсон эрхэм түшээд энэ зэргийн мэдэл байлгүй яахав дээ.
Х.Баатар
Шуурхай.мн
Сэтгэгдэл