Нийтийн тээврийн үйлчилгээний цагаар өглөө эрт болон орой тогтмол ажилласан байдал.
Тухай цэгийн үйлчилгээний талаар иргэд зорчигчдын гомдол гарсан эсэх.
2017 оны турш тогтвортой үйл ажиллагаа явуулсан эсэх.
Иргэдийн картыг цэнэглэсэн тоо болон цэнэглэлтийн дүн, Иргэдэд карт борлуулсан байдлыг харгалзаж үзэж шилдэгүүдийг тодруулжээ.
Иргэдэд хамгийн их хүрч үйлчилгээ үзүүлсэн шилдэг 10-н цэгээр дараах байршлуудад байрлах цэгүүд шалгарсан байна.
- Баянхошууны эцсийн автобусны буудлын гэрээт цэг
- Саппорогийн хойд талын автобусны буудлын гэрээт цэг
- 3-р хорооллын Синтоза дэлгүүрийн автобусны буудлын гэрээт цэг
- Офицеруудын ордны автобусны буудлын гэрээт цэг
- 10-р хорооллын урд талын автобусны буудлын гэрээт цэг
- МУБИС-ийн номын худалдааны гэрээт цэг
- Яармагийн эцсийн автобусны буудлын гэрээт цэг
- Орбитын хуучин эцсийн автобусны буудлын гэрээт цэг
- МУИС-н автобусны буудал дээрх"UNICOFFEE”-д байрлах гэрээт цэг
- Хөдөө аж ахуйн яамны урдах автобусны буудлын гэрээт цэг
Шилдэг гэрээт цэгүүдэд Улаанбаатар Смарт Карт ХХК-аас өргөмжлөл хадгалуулж үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна.
Сэтгэгдэл