13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүнэ


 

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр "Очир” төвийн зочид буудлын өрөөнд наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охин амь насаа алдсан хэрэг гарсан.  Уг хэрэгт Д, Т, Э нарын гурван хүнийг сэжиглэн шалгаж байгаа юм. 

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болно. Хуралд шүүгчээр Ч.Алтанцэцэг, Э.Чингис, Б.Ариунхишиг, улсын яллагчаар Г.Эрдэнэ, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Г.Мөнхгэрэл, У.Сайбилэг, Т.Амгалансуурь, Ц.Бат-Эрдэнэ нар оролцоно. 

Харин шүүгдэгчээр Л.Даваасүрэн, Т.Энхмөнх, А.Тэлебек нар оролцох юм. 

Тэднийг Эрүүгийн хуулийн 10.1-2.7, 10.1-2.11, 17.2-1-д зааснаар буруутган шүүнэ. 
Тус зүйл заалтад 

10.1-2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхдийн аминд хүрсэн

10.1-2.11 бүлэглэж аминд нь хүрсэн 

17.2-1 Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ. 

Б.Анир


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.