Ерөнхийлөгч Х.Баттулга "Монгол залуусаа эрэгтэй, эмэгтэй гэхгүй цэрэгт татая. Гурван жилийн алба хаалгаж сард хоёр сая төгрөгийн цалинтайгаар бүтээн байгуулалтын ажилд оролцуулъя” гэсэн нь иргэдийн дунд маргаан дэгдээв. Улсын Баатар Э.Бат-Үүл ч эгдүүцсэн бололтой. Тэрбээр, Ерөнхийлөгч Баттулга цэргийн социализмаа яаж байгуулах юм бол хэмээн асуугаад "Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан Ерөнхийлөгч маань "цэргийн социализм” байгуулна гээд байгаа нь бүр гайхаш тасармаар юм. Яагаад ингэх болов? Яаж хэрэгжүүлэх юм бол? Баттулга, Хойд Солонгосоос цэргийн социализм байгуулах санааг олж ирсэн.
Одоо манай намын үзэл баримтлалд тусгуулахаар ажиллаж байгаа. Үзэл баримтлалын нэмэлт өөрчлөлтийн төсөлд "…зэвсэгт хүчнийг…улс орны стратегийн бүтээн байгуулалтад оролцуулна.” гэсэн томъёоллоор оруулахаар бэлдсэн байгаа” гээд хийх ажлуудыг тоочжээ. Э.Бат-Үүлийн тооцоолсноор 500 мянган залуус цэрэгт татагдах аж. Тэнд "500 мянган залуусыг байрлуулж хооллож,унтуулах ёстой.Дор хаяж 200 мянга нь охид байж таарна. Хоол унд, ариун цэврийн хэрэгсэл,бүсгүйчүүдэд зориулсан тусгай байр гээд замаа алдсан их зүйлээр хангана. Тэгэхээр цэргийн ангиудын казарм, хуаранг бүгдийг шинэчилж таарна.Одоо байгаа нь 60 жил гар хүрээгүй хуучин байр.Бас шинийг барина.Төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын зам, талбар дагуу цэргийн хотхон, хөдөлмөрийн хуаран босгоно” хэмээн үргэлжлүүлсэн байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл