Жудаггүйгээр улстөр хийх гэж оролддог Ж.Батбилэг гэж хэн бэ


Жудаггүйгээр улстөр хийх гэж оролддог Ж.Батбилэг гэж хэн бэУлстөрчдийн нэр хүнд навс унаад буй нэгэн том шалтгаан нь  улстөрийн популизмтай холбоотой. Аливаа сонгуулийн үеэр ийм байдал улам бүр гаардаг.  Нэг ёсондоо хүний мөн чанар танигдаж буй явдал гэж ойлгож болно. Бас бусдыг харлууж, буруутгаж, улстөрийн нэр хүнд олохоор зэхдэг залуус ч олон болсон гэсэн үг. Мөн хаашаа л бол хаашаа үсчиж, хэнийг л бол хэнийг хохироож, эсвэл харлуулж чадах идтгэж боломгүй, туйлбаргүй улстөрч залуусын нэг нь Ж.Батбилэг.

Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймгаас бие даан нэр дэвшиж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай өрсөлдөөд ялагдал хүлээсэн. Өрсөлдөгч Эрдэнэбатынх нь тухай сөрөг мэдээллүүд шил, шилээ даран гарч байсан нь Ж.Батбилэгийн явуулга гэдэг байв.  

Ингэж байснаа тэрбээр  Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Ганбаатарын багт ажиллаад, дэмжигч, улстөрч нь болчихсон явж байсан. Ер нь улстөрд хүч үзэхийг зэхэж буй олон залуус бусдыг харлуулж, эсвэл дагаж, далдаганаж энэ мэт байдлаар, өөрийгөө олны танил болгохыг урьтал болгодог болсныг улстөр судлаачид ч сануулсаар байгаа.  

Цахим хөгжсөн өнөө үед ийм арга нь увиагүй ч, тэдэнд амар хялбар болж. Ж.Батбилэг саяхан үндэсний томоохон хүнсний үйлдвэрлэгч компанийн тухай сөрөг мэдээлэл, бичлэгүүд цацах болсон байна лээ. Учир нь тэрбээр өмнө нь тус компанид нэг жил гаруйн хугацаанд ажиллаад ажлаас гарсан юм билээ. Өмнө нь ажиллаж, хамтарч байсан хүмүүсээсээ ийм байдлаар, шантаалан урвадаг нь түний зан бололтой юм.

Ж.Батбилэг одоогоор Сэлэнгэ аймагт "Гурван мэргэд” компанийн зах ажлуулдаг байна. Мөн өмнө нь Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн албанд аймгийн орлогын мэргэжилтэн хийж байжээ.

Сонгуулиар өрсөлдөж байсан Ж.Эрдэнэбатыг тэр одоо хүртэл харлуулдаг, өмнө нь ажиллаж байсан Витафит группээ буруутгадаг, бусдыг түгжилддэг, зангаа гэээгүй нөхөр юм байна.  Тухайлбал, тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа бичихдээ "Дөрвөн жилийн өмнө би утсаар ярьж байгаа мэт "Байна уу, Байна уу..." гэсээр утсаа барьж яван, Витафит группын хашаанд хариуцлагатай жижүүрээр ажиллаж байхдаа хийсэн нууц бичлэгээ сая сэргээж авлаа.

Төр гуай Төр гуай
Төсвөө танаач
Татаасаа багасгаач
Төсвийн аддагдлаа тэглээч
Түмэн олны жаргаагаач
Тамтаггүй их торгуулиа болиоч
Таахалзан таахалзан замд тээглэхээ болиоч
Тарж суугаад хүний өмнөөс УИХ дээр кноп дарахаа болиоч
Тамтаггүй үнэгүй олон шагналуудаар хоосон малгай бүү өмсгөөч
Таарсан хэдэн зуун мянган авилгач бүү бэлтгээч
Тохирсон ажлаа өгөх цалинтайгаа бодоод илүү харалгүй шудрагаар хөдөлмөрлөөч
Үр хүүхэддээ "Авилгач аав", "Авилгач ээж" биш гэдгээ харуулж чинь сэтгэлээсээ харуулж ажил гэжээ. Мөн цааш бичхдээ дашрамд асуухад: Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хэлтэсийн дарга байсан УИХ-н гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатаа мөн тухайн үед нь Татварын дарга байсан одоо бас байгаа Х.Батболдоо, та хоёр  аймгийн татварын орлогын гүйцэтгэлийг хэдэн тэр бум (Бороо гоулдын ашигт малтмалын лицензийн хэдэн тэр бум)-аар нь дарж тайлагнан 2008 оны аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөгөө батлуулж байсан биш биз. Тэгсэн бол төлөвлөгөөнөөс давуулан биелүүлсэн орлогынхоо хэдэн хувийг татварынханд урамшуулал хэлбэрээр олгуулсан бэ дараа нь? Хэдэн тэр бумын 30 хувийг Сэлэнгийн татварын хэлтсийн хэдхэн хүмүүст үү. ТЭР ҮЕД ЧИНЬ БИ ЯГ Л ТА 2-ИЙГ ХАРААД ХАЖУУД ЧИНЬ БАЙЖИЛ БАЙСАНДАА. САНГИЙН ЯАМ, ОРДНЫ ХАЖУУГИЙН БУУДАЛД, АЙМГИЙН САНХҮҮГИЙН ХЭЛТЭСТ, МӨН надад ҮНЭН ЗӨВӨӨР ОРЛОГЫНХОО ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ өгсөн МАШ ОЛОН СУМДЫН мэргэжилтэнүүд бий ш дээ. Тэр олон сумдын орлогын төлөвлөгөө дарагдсан уу? Зохиомол аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө ордны хажуугийн буудалд хийгдсэн үү? ХАМТ БАЙЦГААСАН би хараад байсан та хоёр Сангийн яамаар батлуулаад байсан (2008 оны төсвийн орлогын төлөвлөгөөний тухай) түүнийхээ тухай та хоёр нэг ам нээнэ байгаа ЖУРМЫН АНДУУД БАЙСАН ХОЁРОО, Одоо бол та хоёртой журмын анд байсандаа гутаж их олон жил явсандаа, цаашид ч гутаж явна. Та хоёрт минь наранд байх завшаан байвал шудрагаар хөдөлмөрлөх ч юм уу бизнес хийж үлдэх амьдралаа өнгөрөөж гэр бүлээ авч явахыг зөвлөе. Мөн тухайн үед ахлах байсан Нарантуяа эгч минь ээ одоо сайхан амар элдвийн дарга хийсээр ядраа байлгүй, миний бодлоор төсвийн нягтлангууддаа тооны машин өгөх (шахах уу мэдэхгүй ээ) энээ тэрээ олон тэр бум (Броу голдын ашигт малтмалын лицензийн төлбөрийн хэдэн тэр бум)-ын төрийн сангийн гүйлгээг нааш цааш нь янзан бүрийн дансанд зохицуулж хийсээр байгаад ядраа байлгүй дээ.
Хувьсгалын Өлгий Нутгаас, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р багийн иргэн Жамбалдоржийн БАТБИЛЭГ гэжээ.

Төрийн мөнгийг хумслагч ч бол
Түшмэд ноёд бурхан будда, исүс христ ч байсан хамаагүй
ХУУ ХУСАЦГААЯ
ХУУ ДАВАЛГААЛЦГААЯ
ХУУЧНЫ НООМОЙ ТАТВАР АЛБАТ, ЭМС БИШ ШҮҮ ӨНӨӨДРИЙН ЗАЛУУС
Шүүх, прокурор, цагдаа, тагнуул, авилгатай тэмцэх алба, зэвсэгт хүчин, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, шүүх шинжилгээний алба, аудит нь л хичээгээд ажлаа сайн хийчих хэрэгтэй. Хийх боломжгүй, чадахааргүй бол ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД ГЭДЭГ ҮГИЙГ ИРГЭН БҮР САНАЖ ХЭРЭГЖҮҮЛЭГТУН гэсэн байх аж.

Үргэлжлэл бий... 

Г.Чимэг 

 
Zaluu.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.