Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэхүү жагсаалтаас гарах асуудлыг нэн даруй шийдвэрлэхийн тулд тушаал гарган Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд томилох, Сангийн яам болон ХЗДХЯ-ны төлөөллийг багтаасан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах, мөн тэрчлэн Европын Холбооны Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгч Ф.Могерини болон Европын Холбооны гишүүн 28 улсын Гадаад хэргийн сайд нарт албан захидал илгээх, Европын Холбооны гишүүн улсын Элчин сайд нартай уулзаж манай улсын байр суурийг тайлбарлах зэрэг дэс дараатай арга хэмжээ авсан нь ийнхүү нааштай үр дүн авчирлаа.
Монгол улсын чухал "Гуравдагч хөрш” Европын Холбоотой болон түүний гишүүн 28 оронтой манай улс түншлэл, хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээлгүй боллоо.
Эх сурвалж: ГХЯ
Сэтгэгдэл