МСНЭ-ийн их хурлын төлөөлөгчдийг Удирдах зөвлөлийн хурлаар сонгоно


МСНЭ-ийн их хурлын төлөөлөгчдийг Удирдах зөвлөлийн хурлаар сонгоноМонголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийнXVIIих хурал 2сарын 8-нд болох гэж байгаа билээ. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан их хуралдаа суух гэж МСНЭ –ийн байранд урт дараалал үүсгэж байна. Зарим хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид мандат олгохгүй байна, хуралдаа суух эрх өгөхгүй нь гэх бухимдал их байгаа аж. Энэ талаар тодруулахад:

МСНЭ-ээс одоогоор их хуралд суух мандат олгоогүй байгаа бөгөөд оролцох хүсэлтэй сэтгүүлчдийн хүсэлтийг албан бичгээр хүлээн авч байгаа, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж олгох гэнэ.

МСНЭ –ийн их хуралд суухын тулд сэтгүүлчид 2017, 2018 оны татвараа төлсөн байх гол шаардлага тавьж байгаа юм байна. Жилийн татвар 24.000 төгрөг байдаг аж.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.