Саун массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг биеийг нь үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас нэгдсэн болон, хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны нэгдүгээр сараас тодорхой үе шаттайгаар зохион байгуулж байна.
Энэ хугацаанд нийт нийслэл хотын хэмжээнд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй саун, массажны 39 газрыг илрүүлж давхардсан тоогоор 42 удаа үзлэг, шалгалтыг зохион байгуулахад насанд хүрээгүй зургаа /16-17 насны/, насанд хүрсэн 145 эмэгтэйг массаж нэрийн дор бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдыг худалдаалж байсан нь илэрч, шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
Тус хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж байсан 53 этгээдэд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа ба дөрвөн үйлдэлд зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэн, дөрвөн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 34 үйлдэлд зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлд Биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хариуцлага хүлээлгэхээр заажээ.
Сэтгэгдэл