Гэгээн хайрын өдрөөр хайртай залуудаа ямар бэлэг барих вэ?


 Гэгээн хайрын өдрөөр хайртай залуудаа ямар бэлэг барих вэ?
Валентиний баяр. Хайр дурлалтайгаа учирсан хүн бүр догдолж хэн нэгнээс нууцхан бэлэг хүлээдэг өдөр. Харин бүсгүй та хайртдаа ямар бэлэг сонгох талаар толгойгоо гашилгаад явж байна уу.

Яагаад эр хүнд бэлэг өгөх гэхээр ямар ч сонголтгүй мэт санагддаг юм бол. Мэдээж хайртай хүндээ бэлэг сонгохын тулд түүний нас, хүсэл сонирхол, та хоёрын харьцаа хэдий хугацаанд үргэлжилж байгаа гэх зэрэг олон зүйлийг бодолцох хэрэгтэй.

   Тиймээс бэлэг сонгох доорх хувилбаруудыг санал болгож байна.

- Мэдээж валентиний нэрийн бэлэг бол шоколад. Шоколад хэзээ ч байр сууриа алдахгүй.



- Эр хүний ажлын амжилт, байр сууринаас хамаарч сайн чанарын үзэг бэлэглэж болно. Сайн үзэг нэр төрийн баталгаа болдог.

- Бугуйн цаг хамгийн сонгодог бэлэг. Ялангуяа залуус хос цагаар гангарах нь их болсон шүү. Гэхдээ цаг бэлэглэх нь хагацлын бэлэг тэмдэг гэж үздэг мухар сүсэн бас бий.

- Зангиа, тэлээ, бугуйвч, гинж зэрэг нь мөн гайхалтай бэлэг болж чадна. Иймэрхүү бэлэг авсан эрчүүд үнэхээр их баярладаг бөгөөд тэднийг бүсгүйчүүдийн хуримын бөгж авахдаа хэрхэн баярладагтай харьцуулж болох гэнэ.

- Гэр бүл болоогүй бол хувцас авч өгөх хэрэггүй. Энэ нь түүний хувийн амьдралд хөндлөнгөөс оролцож буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

- Ном ямар ч хүнд хамгийн сайхан бэлэг болж чадна.


- Сүүлийн үед залуус гэрэл зураг дарах сонирхолтой болсон. Хайртай залуудаа гэрэл зургийн аппарат ч бэлэглэсэн болно шүү дээ.

- FM радиогоор хайрын мэндчилгээ явуулах эсвэл телевизийн хайрын нэвтрүүлэгт оролцож хайртдаа гэнэтийн бэлэг барьсан ч болох шүү дээ. Энэ баяраар бүх л мэдээллийн хэрэгслүүд хайрын мэндчилгээний цаг гаргасан байгаа.

- Харин гэр бүл болоод удсан хосууд хайртыгаа гэнэтийн болзоонд урьж болох юм. Зөвхөн хэрэгтэй зүйлийг нь авч өгөөд өнгөрөх нь уйтгартай бөгөөд улиг болсон арга шүү дээ.

- Ер нь бэлэг сонгохдоо заавал эд хэрэглэл гэхээсээ илүү энгийн хэрнээ хүний сэтгэл хөдөлгөм бэлгийг сонгоорой. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.