
Хэн ч түүнийг үл тоон халуун партай,дулаан гэрлүүгээ яарна,гадаа бараг л 30градусын хүйтэн байна.би ч гэрлүүгээ яарч явлаа гэтэл,ахыг хараад яасан ийсэнийг мэдхийн тулд хэсэг ажгиллаа.энэ их хүйтэнд ах бараг л хөлдсөн мэт хэвтэх нь надад нэгч гэсэн монгол хүний алтан амь хайран санагдаад,103руу залгасан боловч заавал цагдаад буюу 102т мэдэгдэх ёстой гэнэ.
102луу залгасан боловч ачаалал ихтэй байна одоо гарлаа гэнэ.би бараг 20ид миниут ахын хажууд хүлээсэн боловч ахыг хөлдчих вий гэсэндээ дахин 102луу залгаж эмнэлэг бараадуулах зөвшөөрөл авлаа.
Ер нь бол тийм хүнд гар хүрч болдоггүй хөдөлгөж болдоггүй юм байна,заавал цагдаа эмнэлгийн зөвшөөрөлтэй гар хүрэх ёстой юм байна.би ч цагдаа эмнэлгээс нь яаралтай зөвшөөрөл аваад аль болох ойр эмнэлэгт хүргэх шийдвэр авлаа.хамгийн харамсалтай нь яасан гээч,би 5,6 машин зогсоосон боловч ах бид 2г хүргэж өгхөөс бүгд төвөгшөөсөн.би үнэн учраа хэлээд гуйсан.энэ ах хөлдөх нь би км-н мөнгийг нь өгөнө ойрхон эмнэлэг оруулаад өгөөч гэхэд бүгд дургүйцсэн.
Тэр зогоссон машин дотор эхнэр хүүхдээ суулгасан гэр бүлээрэй явж байгаа хүмүүс хүртэл байсан,Би өөрийн унаатай явсан бол ахыг чирч оруулаад аль ойр эмнэлэгт хүргэж өгч чадах л байсан, гэхдээ надад машин байсангүй ,энүүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл монголчуудаа бие биенээ жааханч гэсэн хайрлаачээ таний ах, таний аав,таний хань ижилд ийм зүйл тохиолдвол яах вэ?
Хэнч таний тэр эрхэм хүмүүсд жаахан ч гэсэн сэтгэл гаргахгүй орхиод явбал хөлдөөд үхсэн бол яах вэ?тийм болохоор амьддаа бие биеэ хайрлъя.тэр хүн тасарсан байж болно,тэр хүн бие нь өвдөөд унасан байж болно,яагаад жижигхэн сэтгэл гаргаж болохгүй гэж.харин азаар нэг жолооч зогсож би ахыг аваад цамбгарвын эмнэлэг оруулж өглөө.
Тэр жолооч залууд маш их баярлалаа бас эмнэлгийн үүдэн дээр таарч ахыг надтай хамт өргөлцөж эмнэлэг дотор оруулж өгсөн залууд баярлалаа.хүлээж авсан эмч,цагдаа нарт баярлалаа,ах хүү гайгүй байхаа гэж найдаж байна.

Сэтгэгдэл