15 настай тамирчин Пёнчаны өвлийн олимпын чөлөөт цанын шувтаргын тэмцээнд орно


 
 15 настай тамирчин Пёнчаны өвлийн олимпын чөлөөт цанын шувтаргын тэмцээнд орно
Синьхуа агентлагийн  мэдээ:15 настай бяцхан тамирчин Жан Кэшинь 19-нд болсон Пёнчаны өвлийн олимпын  чөлөөт цанын тэмцээнд, бэлтгэл тэмцээний хоёр даваанд амжилттай оролцож 81  оноогоор 8 дугаарт орж, 20-нд болох шувтаргын тэмцээнд орох эрх  авчээ. 

Ердөө дөрөвхөн жил бэлтгэл хийсэн Жан Кэшинь Хятадын ирээдүйн од хэмээгдэж  байна. Тэрээр 2017-2018 оны Хятадад болсон дэлхийн цомын төлөөх чөлөөт цанын  тэмцээнээс алтан медаль хүртэж, олимпод орох эрх авсан юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.