Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Арбулаг сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр гардуулан өглөө.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Эрдэнэбулган, Ар булаг сумдын түргэн тусламжийн машины хугацаа хэтэрсэн, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон байсан.
Энэ асуудлыг эрүүл мэндийн яамд тавьсаны дагуу шуурхай шийдвэрлэж байгаад баяртай байна. Ингэснээр хүйтний улиралд хөдөөгийн иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж нээгдэж байгаа" гэлээ.
Алслагдсан сумдын түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг хийх ажлын хүрээнд ийнхүү ЭМЯ-наас хоёр машиныг хүлээлгэн өглөө.
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын эрүүл мэндийн төвийн жолооч Б.Сэргэлэн "Манай сум 4,000 гаруй хүнтэй. Ашиглаж байгаа машинууд 2013 онд ирж, одоо ашиглалтын хугацаа дууссан. Ийнхүү шинэ машинтай болж байгаад баяртай байна" гэсэн юм.
Сэтгэгдэл