Нэг хэсэг олон нийтийн анхаарлыг УИХ-д хэлсэн ширүүн үгсээрээ татаад байсан ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц Монгол улсаас БНСУ-д суух бүрэн эрхт сайдаар томилогдох талаар маргаан дэгдсэн. Энэ асуудал чухам яаж шийдэгдсэн үл мэдэгдэж сураг тасраад байсан.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг эрэн сурвалжлах захирамж гаргаад буй билээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн нэр төрд халдсан гэсэн үндэслэлээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд гомдол гаргасан бөгөөд хариуцагч Б.Хурц үндсэн хаягтаа байхгүй, олдохгүй байгаа учраас эрэн сурвалжлахаар болсон юм.
” Хошууч генерал Б.Хурц өнгөрсөн бямба гаригт Хонконгод шинэлэхээр онгоцоор очсон гэх мэдээллийг баттай эх сурвалжууд өглөө” хэмээн Өнөөдөр сонин мэдээллэж байна.
Хил хамгаалах байгууллагад Б.Хурцыг эрэн сурвалжилж буй шүүгчийн захирамж очоогүй учраас ийнхүү хилээр саадгүй давсан байх магадлалтай гэж учир мэдэх хүмүүс үзэж буй. Уг нь иргэний хэрэгт ч байсан эрэн сурвалжлах захирамж гарсан л бол хилийн хориг тавих зарчимтайг зарим хуульч хэлж байгаа аж.
Сэтгэгдэл