Японы 104 настай эмч Шигеаки Хинохара 150 ном бичиж, "хэрхэн урт, эрүүл амьдрах бэ?” гэдэг зөвлөгөөгөөрөө дэлхий алдартай нэгэн билээ. Харин тэрээр саяхан өөрийн хамгийн чухал урт, аз жаргалтай амьдрах нууцаасаа задалсан байна.
1. Жингээ барь
Тэрээр өдөр бүр өглөөний цайндаа нэг халбага оливийн тос, амтат жүржийн жүүс, кофе хэрэглэдэг бол, өдрийн хоолондоо сүү болооод жигнэмэг, харин оройн хоолондоо будаа, загас, ногоо хэрэглэдэг байна.
2. Эмчийн зөвлөгөөнд бүү итгэ
Тухайн нөхцөл байдлын талаар өөрөө уншиж, судалж хамгийн шилдэг эмчилгээний арга барил мөн гэдгийг мэдэхээс нааш эмчийн хэлсэн бүр 100% үнэн байддаггүйг санаж яваарай.
3. Шинжлэх ухаан дангаараа танийг анагааж чадахгүй
Доктор Хинохара хүн бүрийн биеийн бүтэц дахин давтагдашгүй байдаг тиймээс хүн бүрт тохирсон янз бүрийн эмчилгээний арга байдаг гэдэгт итгэдэг нэгэн.
4. Төлөвлө
Хэрвээ амжилттай байхыг хүсвэл уулзалт, арга хэмжээ гээд өөрийн амьдралд тохиох бүх үйл явдалыг төлөвлө. Тэрээр 2020 онд болох Токиогийн Олимпийг эсэн мэнд байж үзэхээр төлөвлөж байна.
5. Өвдөлт гэдэг бол тааварлашгүй
Өвдөлтийг намдаахын тулд хөгжим сонсох, тэжээвэр амьтантайгаа тоглох зэрэг хөгжилтэй зүйл хий.
6. Эерэг бодолтой байх нь танд эрч хүч бэлэглэнэ
Өдөржингээ нурмайж унтахын оронд яг л жоохон хүүхэд тоглож зугаац.
7. Урам зориг
Амьдралын бүх зүйлээс урам зориг авч бай.
8. Амьдралаас таашаал ав
Тэрээр өдөр бүр 18 цаг ажилладаг бөгөөд энэхүү цагаа нийгэмд үйлчилж, сайн үйлийн аянд зарцуулдаг байна.
9. Шат ашигла
Тэрээр лифт огт ашигладаггүй байна.
10. Амьдрал тааварлашүгүй зүйлсээр дүүрэн тиймээс санаагаа зовоохоо боль
Тэрээр 59 насандаа комунист улаан армид хулгайлагдсан бөгөөд 4 өдрийн турш 40 хэмийн халуунд гавтай өдөржингээ суусан байна. Гэсэн хэдий ч тэрээр энэ бүхнийг даван туулж өнөөдөр эсэн мэнд, аз жаргалтай амьд байна.
11. Мэдлэгээ хуваалц
Жил бүр Доктор Хинохара 150 орчим лекцийг сургууль, бизнесийн арга хэмжээнд тавьдаг байна. 90 минутын турш үргэлжлэх энэхүү лекцийнхээ ихэнх хугацаанд босоо байдаг байна.
12. Мөнгөнд галзууртлаа бүү дурла
Материаллаг зүйл бидний өдөр тутмын хэрэгцээг хангаж байхад л болох нь тэр бид нас барахад бүх зүйлээ авч явж чаддаггүйгээс хойш.
13. Үлгэр жишээ болохуйц зүйлээ ол
Хинохарын үлгэр жишээ нэгэн бол түүний аав байжээ. Тэрээр хэцүү нөхцөл байдалд орох бүртээ тэр яах байсан бол гэж асуудаг байна.
14. Тэтгэвэртээ гарахыг бүү бод
Хэрвээ та хийдэг ажилдаа дуртай бол тэтгэвэртээ битгий гараарай.
Түүний энэхүү зөвлөгөөнүүд өвөрмөц, тэр бүр сонсоод байдаг зөвлөгөө биш байгааз. Тиймээс та яг одооноос дагавал та ч бас 100 насалж чадах болно.
Эх сурвалж: viev.mn
Сэтгэгдэл