Хүүхэд, насанд хүрэгчид ялгалгүй шүдний өвчлөл нэмэгдэж буй энэ үед аймгийн хэмжээнд "Эрүүл шүд" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Улсын тэргүүний Нэгдүгээр сургуульд шүдний кабинетыг байгуулж ашиглалтад орууллаа.
Мэргэжлийн эмч, сувилагч ажиллах бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон эрүүлжүүлэх бүх төрлийн эмчилгээг хийх юм байна. Өнөөдрийн байдлаар 200 орчим хүүхдийг үзлэг, эмчилгээнд хамруулжээ.
Цаашид бүх хүүхдийг шүдний үзлэг, эмчилгээнд хамруулж Эрүүл шүдтэй-Өмнөговьчууд болох зорилго тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд мэргэжлийн шүдний эмч 2 ажиллаж байгаа бол ойрын хугацаанд 3 шүдний эмчийг нэмж ажиллуулахаар цалин хөлсийг шийдвэрлэжээ. Шүд эрүүл бол бие эрүүл.
Сэтгэгдэл