Д.Сугар ингээд л сууж байг уу?!


Д.Сугар ингээд л сууж байг уу?!Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсан асуудалд нэр холбогдоод байгаа. Олон улсын шүүхээс Монгол Улсын Засгийн газар буюу "Эрдэнэт үйлдвэр”-ийг ихээхэн хэмжээний өр төлүүлэх шийдвэрийг гаргасан.

Засгийн газарт энэ шийдвэр Лондоноос ирсэний дараахан 2018 оны хоёрдугаар сарын 21-нд ноён Д.Сугар Өдрийн сонинд товч хон яриа өгсөн байдаг.

Тэгэхдээ "…Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдэл байхгүй. Лондонгийн Олон улсын арбитрын шүүхийн шийдвэрээр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр ус байгааг та нар олвол би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно” гэсэн юм.

Мөн "…Тэнд миний нэр ус байгааг та нар олвол би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно” гэв.

Бас "…Хаа очиж шалгуулсаар байгаад цэвэр ариунаа тогтоолгочихсон хүн одоогоор би л байна даа” гэсэн байгаа юм.

Гэтэл үүнээс долоохон хоногийн дараа хоёрдугаар сарын 21-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр "Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар мэдээлэл хийхдээ "…Гэрээнд 2013 онд яригдаж байсан хүмүүс гарын үсэг зурсан байна. Тодруулбал, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг, "Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч байсан н.Поменко, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал, Санхүүгийн хэлтсийн дарга Г.Галбаатар нар 172 сая долларын гэрээний баталгаан дээр гарын үсэг зурсан зурсан” гэж мэдэгдэв.

Түүнчлэн УИХ-ын зарим гишүүн үүнийг нотолж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүд Лондоны Олон улсын арбитрын шүүхийн 357 хуудас шийдвэрээс Д.Сугарын нэр ус байгааг олчихсон бололтой.

Одоо тэгэхээр яах билээ?

Ноён Д.Сугар амлаад байснаараа хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очих уу?

Аль эсвэл энэ хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүн хэмээх халдашгүй эрхтэй ингээд л сууж байг уу?!

Эх сурвалж: www.news1.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.