Жүжигчин Цогтоо ”Ерөөсөө тэнэг байя л гэж шийдсэн”


"+17" хошин цувралаараа үзэгчдийг байлдан дагуулаад буй залуу жүжигчид бол Цогтоо, Жижгээ нар. Хэдийгээр тус тусдаа өөр продакшнд харьяалагддаг ч гэсэн оюутан ахуй цагаасаа тун дотно байсан ажээ. Дүү Цогтоогоо "Маск" продакшнд оруулах гэсэн боловч бүтэлгүйтсэн Жижгээ бусдын л адил амьдралаа залгуулахаар Солонгос улсыг зориод ирсний дараа Цогтоо түүнд хамтран ажиллах санал тавьсан ажээ. Тэд санаагаа гаргахдаа "Dumb And Dumber" киноноос сэдэвлэж байсан бөгөөд энэ тухай жүжигчин Цогтоо "Ерөөсөө хоёр гол баатар байя, тэр хоёр тэнэг байя л гэж шийдсэн. Тэр хоёр тэнэгтэх тусам үзэгчдийн үзэх сэдэл төрнө. Гол хоёр баатар тэнэг байх юм бол үзэгчид өөрт нь өөрөө ухаантай юм шиг сэтгэгдэл төрнө. Тэгэхээр комэди төрлийн насанд хүрэгчдийн ийм цуврал хаана ч бай хамгийн их хандалтыг авдаг" хэмээсэн байна. 

 

Image may contain: 1 person, smiling, standing and indoor

 

Image may contain: 2 people, hat, sky, outdoor and closeup

 

Image may contain: 1 person, smiling, sitting

 

 

 

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.