МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН ГЕРМАН ЭМЭГТЭЙ ӨӨРӨӨ “ЗҮГЭЭРГҮЙ” БАЙСАН ГЭВ ҮҮ?


МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛСОН ГЕРМАН ЭМЭГТЭЙ ӨӨРӨӨ “ЗҮГЭЭРГҮЙ” БАЙСАН ГЭВ ҮҮ?Анне Вествордз гэгч Герман эмэгтэй манай улсад ганцаараа аяласан тухай блогтоо бичихдээ монголчууд яг л амьтад шиг, бэлгийн хүчирхийлэгчид гэх мэдээллийг тавьсан нь олны дургүйцлыг хүргээд байна. Түүний бичсэн нийтлэл дэлхийн өнцөг булан бүрт тархаж, монголчуудын тухай таагүй сэтгэгдэл төрүүлээд буй. Тэгвэл энэ эмэгтэй өөрөө "зүгээргүй”  явсан, монголчуудыг ёс бус зүйл уруу татсан тухай хүмүүс ярьж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, гадаадын тэнүүлч жуулчид манай улсад ирээд гуйлга гуйж мөнгөждөг болсон гэх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээ хуудсан "хүч”-ээ аваад байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд хүний хөл хөдөлгөөн дарсан газрууд болох "хүүхдийн 100”, "Улсын их дэлгүүр” орчимд "монголоор бичсэн цаас харуулан мөнгө гуйсан, уучлаарай байхгүй гэтэл 2000, бүр 1000 ч байхгүй гэжүүдээ, кредит карт байна уу АТМ.ээс аваад өгөөч”  гэх зэргээр гуйдаг нь зарим хүмүүсийн гайхшилыг төрүүлсэн гэж нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ. Гэтэл тэр гуйлга гуйж байсан Африк гаралтай эмэгтэйг сайн дурын байгууллагынхан нутагт нь буцаая гэж туслах гэтэл татгалсан байна. Эх нутаг руугаа явахгүй хэмээн татгалзаж хүний нутагт ялангуяа сайхан сэтгэлт монголчуудын тусч занг ашиглан энэ мэтчилэн мөнгө гуйж амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гадны жуулчид нэртэй "тэнүүлчид” цөөнгүй болсон бололтой. Ийм хардлага ч хүмүүсийн дунд бий гэдгийг хэлэхэд буруудахгүй болов уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Zochin | 2018/03/09 20:54
Tiim neg guilga guisan emegtei Ulaanbaatar ih delguuriin gadaa zogsoj baisan da.Eldev yanzaar mongo guigaad baisan