АТГ Оюу Толгой төслийн санхүүгийн мэдээллийг гаргаж өгөхийг шаарджээ


АТГ Оюу Толгой төслийн санхүүгийн мэдээллийг гаргаж өгөхийг шаарджээ

 

Монгол улсын Авлигатай Тэмцэх Газар Туркойз Хилл компанид Оюу Толгой төсөлтэй холбоотой санхүүгийн мэдээлэл гаргаж өгөх шаардлага хүргүүлсэн тухай тус компаниас өчигдөр мэдээлжээ.

Шаардлагад "Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар 2009 онд хэлэлцээр хийж байх үед албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан эсэхийг шалгах ажлын хүрээнд” гэж зорилгоо тодорхойлсон байна.

Харин АТГ-ын шаардлагад Оюу Толгой төслийг өөрийг нь шалгах тухай агуулга байхгүй байна гэж Туркойз Хиллийн мэдэгдэлд дурджээ.

Монголын говьд алт, зэс олборлох Оюу Толгой төслийг Туркойз Хилл компани хэрэгжүүлдэг. Тус компанийн 34 хувийг Монгол улсын засгийн газар эзэмшдэг юм.

Эх сурвалж: Turquoise Hill

Э.СЭМҮҮН, IKON.MN

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.