Кэти Перри шоуны оролцогчийг үнссэнээсээ болж шүүмжлэлд өртөв


Кэти Перри шоуны оролцогчийг үнссэнээсээ болж шүүмжлэлд өртөв"American idol” шоуны шүүгч дуучин Кэти Перри тус шоунд оролцсон 19 настай залуу Бенжамин Глейз шүүгчийг үнссэнээр шүүмжлэлд өртөөд байна. Учир нь Бенжамин Глейз хэвлэлд ярилцлага өгөхдөө өмнө нь хүнтэй үнсэлдэж үзээгүй байсан бөгөөд Кэти Перрид үнсүүлээд эвгүй байсан гэжээ. Ингэснээр Кэти Перриг "бэлгийн хүчирхийлэл” үзүүлсэн хэрэгт буруутгасан бөгөөд дуучин бүсгүй багагүй шүүмжлэлд өртсөн юм. Харин энэ талаар Бенжамин Глейз өөрийн "Instagram"-даа "Миний яриаг сэтгүүлч буруу ойлгосон байна. Би үнсүүлсэндээ харамсахгүй байгаа. Кэти Перри надад дарамт, хүчирхийлэл үзүүлээгүй. Яагаад эвгүй байсан гэж хэлсэн бэ гэхээр тайзан дээр олны өмнө үнсэлдэх эвгүй байсан юм” гэсэн байна. 
Эх сурвалж http://www.info.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.