Өчигдөр Говьсүмбэрт болсон "Дүнжингарав-2018" морин уралдаан нэлээд хэл амтай үргэлжилж байгаа аж. Өнөөдрийг хүртэл маргаан үргэлжилж буй бөгөөд түрүүлсэн хурдан хүлгүүдийг жагсаалтаас хаслаа хэмээн уяачид маргаан дэгдээжээ.
Өчигдөр уралдан айрагдсан таван азаргыг хасан ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, "Таван толгой транс” ХХК-ийн захирал, Алдарт уяач Д. Дагвадоржийн зургаагаар орж ирсэн азаргыг айрагдуулахаар луйвар хийж байна хэмээн уяачид эсэргүүцжээ. Харин энэ үеэр Дагвадорж "Та нар муу сайн юмнууд" хэмээн зандран эрх мэдлээ дайлгаж байгаа сурагтай.
Түүнчлэн уралдааны комиссын даргаар ажиллаж буй Лхамсүрэн мөн ард түмэн рүү "Та нар хулгайчууд" гэх мэтээр ёс бус авирлан загнаж, хууль бус шийдвэр гаргахаар зүтгэж байгаа талаар бидэнд мэдээлэл ирлээ.
Тэд индэрийн өмнө микрофон барин ард түмнээ ийн ёс бус үгээр доромжлон ярьсан бөгөөд өөрсдийн морьдоо цагдаагийн хамгаалалтын дор цолууллан хууль бусаар түрүү, айргыг нь булаан авсан нь шударга бус үйлдэл гэдгийг олон уяачид эсэргүүцэж байгаа аж.
Ямартаа ч "Дүнжингарав-2018" хурдан морины уралдааны эцсийн шийдвэрт Уяачдын холбооны удирдлагууд хууль бус шийдвэр гарган цагдаа хүчнийхээр хамгаалалт хийлгэн шударга бус уралдаан зохион байгуулжээ.
"Таван толгой транс” ХХК-ийн захирал, Алдарт уяач Д. Дагвадорж Ажнайн гэх тодотголтой Бат Эрдэнийн гарын хүн гэж олон хүн ярьдаг юм.
Dorgio.mn
Сэтгэгдэл