Байгаль орчны салбарыг мөнгөтэй нь биш сэтгэлтэй нь удирдах ёстой


 

Монгол улсын Засгийн газраас 2017 онд гадаадын анчдад тусгай зориулалтаар агнуулсан ан, амьтны төлбөр, хураамжийн хэмжээг 155 тоот тушаалаар тогтоож, энэ тогтоолыг үндэслэн БОАЖЯ, аж ахуй эрхлэгчид болон агнуурын бүс нутгуудын менежмент хариуцагч нар гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр спорт агнуурын үйл ажиллагаа эхэлсэн юм. Засгийн газрын тогтоолоор тогтоосон төлбөр хураамжуудыг бизнесийн байгууллагууд хугацаанд нь бүрэн төлж дуусгасан билээ. Гэвч БОАЖ-ын сайд Цэрэнбат аж ахуй эрхлэгчдийг нэмж татвар төл хэмээн дарамталж гадаадын анчдын ангийн олзворуудыг экспортлох зөвшөөрөл олгохгүй барьцаалаад удаж байна.

БОАЖ-ын сайдын А/370 тоот тушаалтай холбоотой олон хууль бус үйл ажиллагаа, зөрчил ихээр гарах болсон. Агнуурын бүс нутаггүй юмуу нөөцгүй, эсвэл зөрчилтэй сум, Агнуурын бүс нутгуудад 2-3 угалз агнуулхаар тушаасан мөртлөө элбэг нөөцтэй, зохих журмын дагуу ажиллаж байгаа сум, Агнуурын бүс нутагтай газруудыг хувиарт огт оруулаагүй  байна. Угалз, аргалийн нөөц  элбэг гэж тооцогддог Ховд аймгийн Зэрэг , Ховд сум, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумуудад огт хувиарлаагүй, аргалийн нөөц элбэгтэй Ховд аймгийн Мөст, Цэцэг, Буянт сумуудад тус бүр нэг угалз тавьсан байх жишээтэй. Хамгийн хачирхалтай нь 2018 онд агнуурын нөөцгүй юмуу шинээр ан нутагшиж эхлэж байгаа Говь-Алтай аймгийн Тонхил, Баян-Өлгий аймгийн Алтай, Бугат сум, Хэнтий аймгийн Баянхутаг сум тус бүрт 2 угалз агнуулах тушаал гаргажээ.

БОАЖ-ны сайдын А/370 тушаалтай холбогдуулж Ховд аймгийн Цэцэг, Мөст, Ховд, Ховд сумын ИТХ-н тэргүүлэгчдийн  тогтоол, Зэрэг сумын Засаг даргийн албан тоот, Зэрэг сумын ИТХ-н тэргүүлэгчдийн  тогтоол, Өмнөговь аймгийн Манлай сумын Засаг даргын албан тоотуудаар зөрчил, гомдол ирсэн байна. Үүнийг ч тэрээр авч хэрэгсэхгүй байсаар өдийг хүрлээ. Үүгээр зогсохгүй сайд Н.Цэрэнбат 3 сарын 4-8 нд Герман улсын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нэрийдлээр Турк улсад очин тус улсын "Шикар саффари" компаны захирал Каан гэгчтэй уулзаж Монголын бүх ангийн лиценцийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах нэрээр манай улсын 2 компаний нэр дээр Туркийн компань бүх ангийн лиценийг авч дэлхийн зах зээлд борлуулах талаар санал солилцож, лиценз зарах журамтай танилцсан гэсэн яриа байгаа юм. Ямартаа ч эрхэм сайд Германаас Айрблотын онгоцоор Турк ниссэн тийз нь хүртэл баримтаар байгаа аж. Каан гэгч нь спорт агнуурын аялал жуулчлалын халхавчин дор тус улс дахь Турк сургуулиудын захиргаатай нууцаар уулзаж мөнгө угаадаг гэсэн хардлага нийгэмд байгаа юм. 

Спорт агнуурын аялал жуулчлалыг байгаль хамгаалах арга гэж ойлгохын оронд гадаадын компаньд муу аргаар мөнгө босгох хэрэгсэл гэж ойлгосон нь харамсалтай.дотоодын жуулчны компаниуд, ангийн отог, байгаль хамгаалах 70 гаруй нөхөрлөлүүдийн бизнессийг булаан авч дарамталах эхлэлийг тавьлаа. Хэрэв энэ бодол нь биелэлээ олбол ан агнуурын бүс нутаг хариуцсан нөхөрлөлүүд бүгд үйл ажиллагаагаа зогсооход хүрнэ. Учир нь эдгээр нөхөрлөлүүд ан агнуурын бүс нутгийг хариуцсаныхаа хэрээр тусгай зориулалтын агнуураас олсон орлогын тодорхой хувийг өөрсдийн үйл ажиллагаандаа зориулж, ан амьтан байгалиа хамгаалахад зарцуулдаг. Тэгэхээр мөнгөтэй нэг компани энэ бүх эрхийг нь худалдаад авчихаар энэ нөхөрлөлүүд бүгд ажлаа зогсоох нь зөвхөн цаг хугацааны л асуудал болж үлдэнэ. Байгаль орчин аялал жуулчлал гэдэг салбар бол хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нь хийдэг алба биш бөгөөд гагцхүү чин халуун сэтгэлтэй, салбараа мэддэг хүн удирдах ёстойг Н.Цэрэнбат сайдын эдгээр үйлдлүүд батлан харуулж байна.

 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.