Авилгатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлаад буй. Ийн зарлахдаа өмнөх гурван жил буюу 2014-2016 оны ХОМ-тэй харьцуулан гаргасан байна. Төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлэг олны анхаарлыг тун ихээр татдаг. Энэ жилийн хувьд зарим гишүүдийн орлого огцом нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгө, хөл дүүжилэх унаатай болж амжсан бол зарим тэргүүн баячуудын хөрөнгө тэрбум, тэрбумаар буурсан үзүүлэлт гарсан байх юм. Тухайлбал сүүлийн хэдэн жилийн турш УИХ-ын гишүүдийг хөрөнгө орлогоороо тэргүүлж ирсэн Б.Наранхүүгийн хадгаламжийн хэмжээ 2015 онд 21 тэрбум байсан бол 2017 онд 15 тэрбум төгрөг болж 5.8 тэрбум төгрөгөөр буурчээ. Уг нь тэрбээр сүүлийн дөрвөн жил дараалан жилийн 27-29 сая төгрөгийн орлого олжээ. Харин "босс" гишүүний богцон дахь мөнгө ийн хоёр жилийн дотор 5.8 тэрбумаар буурсан байна.
"Босс" Б.Наранхүүгийн "богц" 5.8 тэрбумаар багасжээ
Эх сурвалж: www.TODAY.mn
Сэтгэгдэл