Трансжендер Солонго үе үе бэлгийн цөөнхүүдээ шүүмжлэн бүдүүлэг гэмээр үгс чулуудаад авдаг нэгэн. Өөрийгөө тэднээс оюун ухаан, хүмүүжлээрээ ялгардаг хэмээн хэлэх дуртай тэрээр эмэгтэй хүний дүрд тоглон дээрэм, залилан хийдэг хэсэг бүлэг хүмүүсийн өмнөөс бухимдан "Орой эмэгтэй хувцаслаж хэдэн төгрөг олъё оо OMG??? Надад ирдэг мэдээлэл, сонсож хардаг бүх зүйлээ фэйсбүүкдээ бичвэл миний пэйж хогийн сав болох биз. Гэхдээ бодит үнэн зүйл гэвэл сүүлийн үед эмэгтэй дүр бүтээж хүн залилдаг бүлэг этгээдүүд ихэссэн байна. Бас тэднийг өөхшүүлдэг зарим мелан холик эрсийг нэр ус, царай, бичлэгтэй нь мэдээлнэ. Трансжендер амьдралаар амьдарч жаргал, зовлонг нь мэдэрч яваа хүн трансжендер дүр бүтээж яваа хүн маш том ялгаатай. Ядаад бэрхшээл гарахад банди хувцсаа өмсөөд алга болдог. Бас эмэгтэй хувцаслаж биднийг үнэгүйдүүлдэг! Хэдэн жил тууштай тэмцэж багахан амжилтад хүрснийг маань оюунаа үнэлүүлэх чадваргүй, суурь хүмүүжил, боловсрол төлөвшилгүй гей залуус парик зүүж сарын дотор, өдрийн дотор дээрэм тонуул хийж Сокотой эн чацна гэж бүү нойтогно!!! Энэ нийгэм шүүлтүүртэй, тэрэнд тунаж, тэсэж бүх талын бэлтгэл хэнд байна??? Шөнө орой гудманд хууль завхруулж яваа Лэдибоёуудаас сэрэмжлээрэй. Бас хуулийн байгууллага бүртгэлжүүлэх шаардлагатай!!! хэмээн бичжээ. Энэ асуудлаар түүнийг мөн нисэх онгоцны буудал дээр саатуулсан бөгөөд үүнд ихэд эмзэглэж явдаг тухайгаа ч мөн дурдсан удаатай.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn
Сэтгэгдэл