Нараг гурван ч нам элсүүлэх санал тавьжээ


Сүүлийн үед гарч буй томоохон сесаациудын нэг нь дуучин Нара улс төрд хүч үзэхээр шийдсэн тухай байв. Тэрбээр миний энэ шийдвэр өглөө бодоод орой гаргачихсан зүйл огт биш. Намайг улс төрд орно гэж шийдэхэд хүргэсэн хамгийн том зүйл бол ард иргэдийн хүнд хэцүү амьдрал юм. Надад хамгийн багадаа өдөрт тусламж гуйж  арваад хүн ханддаг.
 

Хүүхэд минь өвдчихлөө, ээж маань ингэчихлээ, би хүүхдээ өсгөх гэж зовж байна, хэцүү байна гэх зэрэг олон хүн хандаж байна. Үүнийг сонсоод би эмэгтэй хүн зүгээр сууж чадахгүй байна. Төрийн бус байгууллага байгуулаад шийдчих ч асуудал биш шүү дээ гэсэн байдаг. Тэгвэл дуучин бүсгүйг  улс төрд хүч үзэхээр болсон тухай яриа гарснаас хойш гурван ч нам түүнийг намдаа  элсүүлэх санал тавьсан аж. Түүнчлэн тэрээр УИХ-д нэрээ дэвшүүлэх тухай ярианд саад болж буй нүцгэн зурагныхаа тухайд тайлбар өгсөн байх юм. Зураг авахуулж байхдаа жаахан охин байсан. Яахав дээ хэдэн төгрөг нь амьдралд хэрэг болчих юм байна гэж бодсон хэрэг. Залуу эмэгтэй хүний хувьд залуу насаараа гоёх, залуу насаа мөнхлөхийг хүссэн байж болох юм. Эмэгтэй хүний л бие байна шүү дээ. Түүнээс биш ямар нэг байдлаар садар самууныг сурталчилсан юм байхгүй. Хүмүүс урлаг талаас нь харахыг хүсэхгүй, чичлээд байна л даа” хэмээн ярьсан байна. "Хэрвээ байгууллага хувь хүний хооронд байгуулсан гэрээ мөрдөгддөг байсан бол тэр зургуудыг өдийд хэн дуртай нь ашиглах ёсгүй байсан. Монгол контенттой "Зөвхөн монгол контентын өмч” гэж гэрээ байгуулсан боловч гэрээ маань хэрэгжихгүй байна л даа гэжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.