Англи хэлтэй Өмнөговь хөтөлбөр 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 1200 хүүхдийн суудалтай 5 дугаар сургуульд англи хэлний кабинетыг иж бүрэн компьютер техник хэрэгслээр тохижуулсан. Тэгвэл энэ удаа Улсын тэргүүний Эрдмийн гэгээ сургуулийн англи хэлний кабинетыг 30 ширхэг иж бүрэн компьютер хэрэгслээр тохижуулж, сурагчид өөрийгөө хөгжүүлэх, цахимд нээлттэй аялах, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг бүрдүүллээ. Англи хэлний ленгафоны кабинетыг тохижуулах ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.
Сэтгэгдэл