Сүүлийн үед солонгосын виз мэдүүлгийн газраар хол ойрын хамаатан садан, найз нөхөддөө оочер дугаар бичүүлэх гээд 3-4 удаа очлоо. Хүмүүсийн тэр бүр анзаарахгүй нэг зүйл байнаа. Би тэрийг бодоод гайхаад ийм тооцоо хийж үзлээ. Манайхан солонгосчуудыг баяжуулаад байнаа. 1: Солонгосын виз мэдүүлгийн газар өдөрт хамгийн багаар бодоход 40 хүн виз мэдүүлж байна. 1 хүний үйлчилгээний хөлс ойролцоогоор 55000.
Ингээд виз мэдүүлгийн газар 8 ажиллаж байгаа гэж бодохоор өдөрт 8 газарт нийт 320 хүн үйлчлүүлж байна. Зөвхөн нэг өдрийн монголчуудаас авч байгаа хөлс хамгийн багдаа 17.600.000 төгрөг!!!! Энийг сараар бодоод үзий. Ажлын 22 хоног гээд бодоход сард 387.000.000. Жилд 4.646.400.000!!!!! Үүнээс түрээсийн төлбөр, үйл ажилгааны зардал, цалин хөлс гээд хамгийн их зардал гарлаа гэхэд ямар ч байсан сардаа хамгийн багдаа 2.500.000.000 цэвэр ашиг!!!!! Ингээд харахаар манайхан баян юм шиг. Бас болоогүй ээ. Визний материал бүрдүүлэлтийн газрууд маш олон. За дээрээс нь Банкинд байршуулж байгаа мөнгө гээд бодохоор.
2: Визний материал бүрдүүлэлтийн газар ( Эдгээр газруудын эзэд нь монгол хүмүүс байдаг гэж найдья. ) Эдгээр газруудаар 1 байгууллагад нь өдөрт дор хаяад 10 хүн гэж бодоход 8 байгууллагаар бодьё. 1 хүний үйлчилгээний хөлс 100.000 төгрөг. Нийт өдөрт 8.000.000 төгрөг. Сард 176.000.000 төгрөг. Жилд 2.112.000.000!!!!! 3: Банкинд байршуулах мөнгө. Дийлэнх хүмүүсийг НДШ- ээрээ виз мэдүүлдэг гэж бодоход өдөрт 120 хүн 5.000.000 төгрөгөө байршуулж байгаа.
Банкинд өдөрт 600.000.000төгрөг!!!!!! угаагдаж байна. Энэ тоо тасралтгүй явагдаж байгаа учраас сараар бол 13.200.000.000төгрөг.!!!! Жилд 158.400.000.000төгрөг!!!!!. Бүх хүмүүс энэ мөнгийг 3 сарын хугацаатай хадгалуулдаг. Гэтэл визний гаралт 2-хон %тай байгаа яг одоо үед бол хүн амьтанаас зээлсэн, байр саваа барьцаанд тавьсан, банк, банк бус байгууллагаас дандаа хүүтэй зээлсэн хүмүүс хий дэмий 1 сар байршуулаад ямар ч хүүгүй шахуу буцааж аваад дээр нь ахиад хүү нэмж төлөөд хүмүүсдээ буцааж өгнө. Нэг иймэрхүү байдалтай байх шиг миний нүдээр.
Үнэгүй юм гэж байхгүй ч гэлээ арай л их тоо харагдаад байгаа юм даа. Төр засаг зөв бодлого боловсруулаад, баялагаа зөв хуваарьлаад, хүн бүхэн цалингаараа хангалуун амьдардаг бол энэ мөнгө монголдоо л үлдэх юм даа уг нь.
Сэтгэгдэл