МОБИКОМД маш их уур хүрэв... ЧАМААС ТАТГАЛЗЛАА


МОБИКОМД маш их уур хүрэв... ЧАМААС ТАТГАЛЗЛАА"Мобиком” гэх компани хэрэглэгчиддээ олон урамшуулал бонус амладаг ч хааяа "молиго үмхүүлчихдаг” тал бий. Түүнчлэн дараа төлбөрт дугаартай олон мянган үйлчлүүлэгчийнхээ төлбөр тооцоон дээр илүү төлбөр нэхэмжлэн "ажилчихдаг” тухай хэрэглэгчид гомдол мэдүүлсээр ирсэн. Тиймээс Монголын анхдагч үүрэн холбооны нэг "Мобиком”-оос татгалзах иргэд цөөнгүй болжээ.

Арга ч үгүй биз. Сар гаруй хугацаанд гадаад байсан нэгэн хэрэглэгч дугаараа огт ашиглаагүй атал сарын эцэст төлбөр нь урьдын адил гарсан байдаг. Энэ мэтчлэн олон зуун иргэд хохирч "Мобиком”-д шулуулдаг нь нууц биш.

Саяхан "Мобиком”-ын дугаар ашиглагч нэгэн оюутан залуу дугаараасаа татгалзаж байгаа тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж, мөн бусад хэрэглэгчиддээ хандан "Мобиком”-оос татгазахыг уриаллаа.

Мобикомын 990-тэй дараа төлбөрт дугаар ашигладаг байсан залуугийн төлбөр хэтэрхий их гарч байгаа тухай бичжээ. Түүнчлэн "урамшуулал нь үнэн инээдтэй, жилд ганцхан удаа төрсөн өдрөөр 30 минут үнэгүй ярих эрх өгдөг... хаха” гэсэн байна.

Энэ мэтчлэн "Мобиком”-оос татгалзах иргэд их болжээ.

Ядарсан иргэдээ их шулвал иргэд ТАНААС татгалзалгүй яахав МОБИКОМОО. Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй, юм үргэлж мөнх оргилдоо байдаггүй ээ гэж... Хэзээ нэгэн цагт түүний өрсөлдөгчид гарч ирдэг гэдэг. Тэд гарч ирэхдээ илүү шинийг эрэлхийлж хэрэглэгчиддээ олон янзын урамшууллаар бэлэг барьж үйлчлүүлэгчээ татна. Ингэснээр харамч нарийн, молигодогч компаниас иргэд татгалзаж эхэлнэ. Ингэсээр өрсөлдөгчиддөө аажим аажмаар бууж өгдөг гэж байгаа. Тухайлбал хэт өндөрлөгөөс доош унах их амархан. Яг л анх үйл ажиллагаагаа эхэлж байсан хүртлээ буурдаг жамтай аж. Ялангуяа их галзуурч, хэрэглэгчдээ гомдоовол хурдан хугацаанд доошоо унадаг гэнэ шүү.

Тэгэхээр та анхны үүрэн холбоонууды нэг ч гэлээ үргэлж мөнх оргилдоо байна гэж санаа юу. ТОМ ЭНДҮҮРЭЭРЭЙ гээд хэлчихье. Олон мянган иргэд Мобикомд итгэл хүлээлгэн хэрэглэгч нь байсаар ирсэн. Гэтэл хэрэглэгчиддээ барагтай бол шагнал урамшуулал олгодоггүй харамч, дээрээс шулаач ийм компаниас иргэд татгазахаас ч яахав дээ.

Энэ янзаараа хол явахгүй шүү МОБИКОМ минь...

Д. Баттуул

Мобикомд маш их уур хүрэв

Мобиком гэдэг бол зүгээр шулаач. Бас дахин шулаач.....Ялангуяа дараа төлбөрт дугаарууд бол зүгээр мөнгө хүүлэгч юм...Би уул нь үнэнч байж 990 той дугаарыг оюутаны 2-р курсээс эхэлж олон жил тууштай барьсан ... Маш үнэнч хэрэглэгч нь юм. Эргээд бодоход утасны ямарч урамшуулалгүй төлбөрт ямарч их мөнгө өгсийн....Энэ он жилүүдэд моби надад ямар урамшуулал өгсөн бэ. төрсөн өдрөөрөө сүлжээндээ 30 минут үнэгүй ярих эрх л өгдөгдөө жилд. хаха..аан тийн бас 20-ноос өмнө төлбөл төлбөрийн 5 хувь хөнгөлнө хаха.. Инээдтэй... Өөр юу ч байхгүй. Төлбөр тэгээд л заримдаа замбараггүй гардаг. Их ярихаар албаар минут нэмдэг байх. ЭНэ талаар хэдэн жилийн өмнө олон хүмүүс эсэргүүцэл гаргаж жагсаж, очиж маргалдаж байсанг та бүхэн санаж байгаа байх... Тэгээд хүмүүс маргаад очихоор яг 50 минут нэмсэн 100 минутын төлбөр нэмсэнг ялгах үнэндээ хэцүү....3G нтр бол зүгээр асар их мөнгө хүүлнэ. Хянах боломжгүй...
Миний дараа төлбөрт дугаарын 8-р сарын төлбөр 62,250 төгрөг гарсан. Харин 9 сар чуу эхлээд байж байтал орох ярианы эрх тань хаагдлаа гэдийн байна.Тэгээд яагаад сарын эхэнд эрх хаагдаваа гээд уур хүрээд дугаарынхаа төлбөрийг төлөхгүй байж байгаад 10 сарын эхээр очлоо. Төлбөр 90,000 болсон байна. Яагаад гэсэн чинь ашиглаагүй 9 сарын төлбөр суурь хураамжийн эрхийн минут нь дуусаагүй байхад 30,000 төгрөг гарсан байдын. тэгээд бас болоогүй 10 сарын эхний долоо хоногийн төлбөр гэж 8000 төгрөг бас нэмсэн ингээд би бараг 100,000 төгрөг зүгээр шахуу өгч төлсөн гэсэн үг.. Арай л байгаа биз.. маргаад заргалдаад үнэндээ нэмэргүйн байналээ...моби чинь гадаад эзэдтэй шүү дээ. Ямар их мөнгө тэдний карманд орж байгааг төсөөлдөө. Жишээ нь сая хэрэглэгчтэй. Бүх хүн өдөрт хамгийн ихдээ 10,000 хамгийн багадаа 100 нэгж үрэе гэж бодое. Дундажаар 1000 нэгж гээд авая. Энэ бол маш бага тоо шүү. Тэгэхэд л шууд өдөрт 1 тэрбум төгрөг ашиг болж орж байна. Сард 30 тэр бум энүүхэнд. Арай л их тоо байгаа биз...Яг үнэндээ нэгжний зардал гэж байдаггүй. Нэгж бол ямарч зардалгүй хий хоосон зүйл зүгээр л үйл ажиллагааны зардал утасны компанинд гардаг юм... Энэ бол асар их ашиг олох боломж гэсэн үг...Мөн зүгээр тоо бичээд гаргасан 9911 тэй дугаар 7 саяаас 100 сая хүрч байна. Зүгээр л тоонд бид ийм их мөнгө төлж байна шүү дээ... ЭНэ бол гадны мөлжлөг юм....Мобиг ер нь бүгд хаях хэрэгтэйдээ...Үндэсний жимобайл нтрээ бүгд дэмжээд бариад эхэлбэл моби дороо л унанашдээ уул нь...Арай л даварцан эд нар яадын гэцэн байртай байнадаа...хандыг нь хага дарах хэрэгтэй Монголчуудаа гэж уриалья...
Эцэст нь 990-той дугаараа би барихаа больж байгаа гээд бүх танилууддаа албан ёсоор хэлэе...


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.