Өмгөөлөгч Д.Ариунаа:С.Баяраас 2 удаа л байцаалт авсан


 

Ерөнхий сайд асан С.Баяр урьдчилан саатуулах төвд хоригдоод 42 хонож байна. Түүний талаар эмгэг өвчин сэдэрсэн, биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлэл өмнө нь ч гарч байсан. Харин өнөөдөр бие нь бүр муудаж, босч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл тархаж байгаа. Гэсэн хэдий ч тэрээр өөрөө батлан даалтад гаргах хүсэлт тавихаас татгалзаж байгаа. Өмнө нь ч гэсэн хэн нэгэнтэй уулзмааргүй байгаа гэж мэдэгдсэн. Ерөнхий сайд асан С.Баярын биеийн байдлын талаар өмгөөлөгч Д.Ариунаагаас тодрууллаа.

-Таны үйлчлүүлэгч С.Баярын биеийн байдал маш хүнд байна гэсэн мэдээдэл гараад байна, энэ үнэн үү?

-Үнэн.

-Гэхдээ өөрөө батлан даалтад гаргах хүсэлт гаргахгүй байгаа юм уу?

-Өөрөө бол хүсэлт гаргаагүй. Би өмгөөлөгчийн хувиар таслан шийтгэх арга хэмжээг өөрчилж, гадуур шалгаач ээ гэсэн хүсэлтийг гаргасаар байгаа. Өөрөө үнэн зөвөө шалгуулья гэж байгаа хүн шүү дээ.

-Хэдийгээр хорьж байгаа ч гэсэн, огт байцаалт аваагүй, хоригдсоноос нь хойш ганцхан удаа байцаалт авсан гэж байсан. Одоо 40 гаруй хоног хоригдоод байхад хэдэн удаа байцаалт аваад байгаа вэ?

-Хоёр л удаа байцаалт авсан.

-Одоо тэгээд эмчилгээ хийлгэж байгаа юу? Таны зүгээс юу хэлмээр байна? 

-Би өмгөөлүүлэгчийнхээ зөвшөөрөлгүйгээр хамаагүй зүйл яримааргүй байна л даа, ойлгоорой.  

https://www.infomongol.mn/content/read/158592.htm


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.