Хүүхдийн баяр. Инээд цалгисан баяр. Дэлхий дахинаараа ойлгодог хэл бол инээд. Хүүгийн баяр, ач зээгийн баяр. Охины баяр, ээжийн баяр. Дэлхий дүүрэн инээд цалгиж, тэрхүү баясгалант хэлээр ярьсан сайхан өдрийн мэндийг та олондоо дэвшүүлье. Өнөөдөр бяцхан үрс минь байдгаара гоёж, нулимсаа мартсан сайхан өдөр.
Бодол хүртэл нялхарч бойтогны мөрөө санах өдөр. Нар зөвийн орчлонд гэрийн доод бүслүүрээ барин хөлд орсон хөдөөгийн хөх хүү Хөхморьтынхоо элсэнд сөөхийн мөрөө уллаад нэгэн жарныг давчихжээ...Ай даа цаг хугацааны хүлэг морьд цаашлан цаашлан давхисаар л байна.
Ач минь инээдээр шагааж ард олон минь итгэлэрээ шагнаж, алаг хоёр хүү минь урмаар шагнаж, аньсага зөлөөн бэр минь сэтгэлээр шагнаж энэхэн насны хань минь хайраар шагнаж нэгэн өдрийн алаг түүхийг бүтээнэм...
Дэлхий дүүрэн инээдээр ярьж, инээдээр цалгиж өнгөрүүлээрэй миний таних бүх хүмүүс. Та нартайгаа болохоор би олуулаа шүү...Олны хүч оломгүй далай. Дэлхий дүүрэн инээцгээе.
Лханаагийн Мөнхтөр
Сэтгэгдэл