» » Сахиус шүтээнээ дотоожиндоо “залах” хүртлээ дордсон юм гэж үү?

Сахиус шүтээнээ дотоожиндоо “залах” хүртлээ дордсон юм гэж үү?


Сахиус шүтээнээ дотоожиндоо “залах” хүртлээ дордсон юм гэж үү?"Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрөө дээдэлдэг монголчууд бид алтан соёмбот тугаа хүндэлдэг ард түмэн. Өвөг дээдэс, эцэг эхээс улбаалан ирсэн энэ сайхан чанараа бид гээлгүй өдий хүрэхдээ сахиус шүтээнээ хоймортоо залж, ар гэр ахуй амьдралаа даатгадаг ёстой.

Тиймээс ч идээ, ундааны дээжээ хангай дэлхий, бурхандаа өргөдөг заншилтай. Гэтэл орчин цагт  Чингисийн монгол гэж цээжээ дэлдэхээс өөр зүйлгүй бидний зарим нь мода хөөж байна гээд монгол дээлнийхээ уг чанарыг нь алдагдтал эвдэлж, соёмбо тэмдэгээ цамцан дээр хэвлэх нь багадаад юбкан дээр хэвлэдэг болсон цаг саяхан.

Үүнийг харсан хүмүүсийн ихэнх нь бухимдаж буйгаа нийгмийн сүлжээнд илэрхийлж байв. Энэ юу ч биш. Зургийг нь хоймороос өөр газарт тавихаас ч зүрхшээн цээрлэдэг бурхан шүтээнээ мода хөөж байна гээд дотоожиндоо "залсан” байх юм.

Фэйсбүүкт "Монголжин Буянбадрах” гэсэн хаягтай иргэн зураг нийтлэхдээ "Энэ зуны трэнд, арай л өнгөлөг” хэмээжээ.Эндээс харвал бидний сайхан уламжлал, ёс заншил, ухамсар, хүмүүжил аль хэдийнэ алдагдаад "сэхээнд” орсон өв уламжлалаа хадгалж үлдэхэд анхаарлаа хандуулъя.

updown.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.