Бодит тоон мэдээлэл дээр үндэслэн бодлого боловсруулах нь чухал


Бодит тоон мэдээлэл дээр үндэслэн бодлого боловсруулах нь чухалЯМАШИТА МАМОРУ

Төслийн ахлах зөвлөх

 

Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт "Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

 

Тэтгэврийн системтэй холбоотой бодлого боловс­руулахад бодит статистик мэдээлэлийг үндэс болгох нь яагаад чухал вэ?

Өнөөдөр 10 мянган төгрөгөөр та хэдэн талх авах вэ. Ирэх жил, тэрний дараа жил ч гэсэн хэчнээн талх авч хүрэх бол. Мөнгөний үнэ жил бүр өөрчлөгдөж байдаг. Ялангуяа, хөгжиж буй орнуудад бараа, бүтээг­дэ­хүүний үнэ байнга нэмэг­дэж байдаг тул өнөөдрийн талхны үнэ хэдэн жилийн дараа мөн л нэмэгдэнэ.

Бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байхад тэтгэврийн хэмжээ өөрчлөгдөхгүй бол тэтгэврийн мөнгөөр амьдарч буй иргэдийн худалдан авалт буурна. Гэтэл амьжиргааны төвшинг хадгалахын тулд тэтгэврийн хэмжээг өсгөх шаардлагатай. Ингэхдээ хэдэн төгрөгөөр тэтгэвэр нэмэх, хэзээ нэмэх вэ гэсэн хоёр асуулт гарч ирнэ.

Японд жил бүр Засгийн газраас үнийн өсөлт, бууралттай уялдуу­лан тэтгэврийн хэмжээг шинэч­лэн тогтоодог. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийн хувь гэсэн бодит тоон мэдээлэл дээр үндэс­лэн тэтгэврийн хэмжээг жил бүр шинэчлэх тухай хууль байдаг. Энэ нь тэр үеийн Засгийн газар дураараа тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруу­лахаас сэргийлж, үндэс­лэл­тэйгээр тэтгэврийн хэм­жээг тогтоох нөхцлийг бүрдүүлдэг. Жил бүр тэтгэврийн хэмжээг тухайн жилийн үнийн өсөлттэй холбож тогтоосноор нэгдүгээрт, тэтгэвэр авч эхлэх жилээс хамааран тэт­гэв­рийн хэмжээнд зөрүү гаргахгүй байх. Хоёр­дугаарт, үнийн өсөлттэй уялдуулж тэтгэ­вэр нэмэгдэхэд төлөх шимтгэлийн хэмжээ өсөх зөв хамаарлыг хадгалдаг давуу талтай. Тэтгэвэр олгох мөнгөн дүн нэмэгдэхэд дагаад даатгуулагчдын төлөх шимтгэл нэмэгддэг. Тиймээс хөдөлмөрийн насныхны нуруунд очих ачааг бодолцож тэтгэврийн хэмжээг хянах ёстой. Тэгэхээр бодит статистик мэдээллийг үндэс болгох нь хамгийн чухал юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.