Өвөө нь ач хүүгээ 15 мянган доллароор заржээ


Фриуз гэдэг энэтхэг өвгөн шинэхэн төрсөн ач хүүгээ интернетээр дамжуулан 15 мянган доллароор заржээ. Ингэхдээ охиндоо хүү нь төрөөд нас барчихлаа гэж хуурсан гэнэ. Энэ "ажиллагааг” зохион байгуулахын тулд төрөхийн сувилагчид энэтхэг стандартаар асар их мөнгө болох 900 долларын авлигал атгуулж.

Харин ач хүүгээ Делигийн нэгэн баян бизенэсмэнд заржээ. Эх нь хүүгээ төрүүлээд нэг хоноод эмнэлгээс гарч. Гэтэл дараа өдөр эмнэлгээс нөгөө авгилагл авсан сувилагч ирээд шинжилгээ муу гарсан гээд хүүг буцааж хэвтүүлэн ердөө маргааш нь эмчилгээгээ даалгүй нас барчихлаа гэжээ. Ажил явдал эхлэх үед аав нь гэнэт мөнгөжсөнд сэжиг авсан охин нь цагдаад мэдэгджээ. Өвгөн ч хэргээ хүлээж энэ бүхнийг охиныхоо төлөө хийсэн, нөхөргүй байж хүүхэд гаргасан тул дагавар хүүхэдтэй хүүхэнтэй хэн ч суухгүй иймд "ачаанаас” нь салгаж өгсөн гэжээ.

http://shop.amjilt.com/?p=5520


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.