Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж буй МАН-ын Бага хурлын III хуралдаан үргэлжилж байна. Яг одоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат илтгэл тавьж байна.
Тэрбээр "Монгол Улсын нийгэм, улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар намын дарга дэлгэрэнгүй улс төрийн илтгэл тавилаа. Бага хурлын гишүүд, журмын нөхдийнхөө итгэлийг хүлээж намынхаа "гал тогоог” хариуцаж байгаа Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Намын Бага хурлын II хуралдаанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд Намын удирдах зөвлөлөөс хийсэн ажлыг Та бүхэндээ товчхон тайлагнаж, цаашид Намын бага хурлын гишүүдийн анхаарвал зохих зарим асуудлыг хөндөж ярья.
Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө намын Бага хурлын II хуралдаанд Ардчилсан намаас "Эдийн засгийн уналтыг зогсоож, эх орны хөгжлийг сэргээх зорилтыг АН дангаараа хийж чадахгүй нь” хэмээн Засгийн газарт хамтарч ажиллах санал ирүүлснийг Та бид олон талаас нь нухацтай хэлэлцэж, улс орон, ард түмнийхээ ашиг сонирхлыг эрхэм болгон засагт хамтарч ажиллах шийдвэрийг гаргаж байсан. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар байгуулах үед тохирсон хамтарч ажиллах гэрээгээ АН дангаараа цуцалж, улмаар манай нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсан.
Монгол Ардын намаас сонгогдсон сайдууд, томилогдсон албан тушаалтнууд Монгол түмнийхээ төлөө хичээнгүйлэн ажиллаж, хариуцсан салбарууддаа бодитой үр дүн гаргасныг онцлон тэмдэглье” гэсэн юм.
МАН-ын Бага хурлын III МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатын илтгэл үргэлжилж байна...
Сэтгэгдэл