Дашдоржийн Нэмэхбаяр гэх залуу нийслэлийн өмчийн харилцааны газарт ажиллаж байсан бөгөөд төв талбай, Төрийн ордон руугаа харж байгаад шээсэн ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө ажлаасаа халагджээ.
Нийслэлийн төв талбайн цэцэрлэг рүү "Морь харж” байгаа зураг нь цахим орчинд шуугиан тарьсан төрийн албан хаагчийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт сэжигтэн АТГ-ын Мөрдөн шалгах хэсэгт шалгаж буй гэсэн мэдээлэл байна.
АТГ-ын мөрдөгчид саяхан түүний гэрт нэгжлэг хийхэд бэлнээр 18 сая төгрөг гарч иржээ. Үүний 14 сая нь хахуульд авсан мөнгө гэдгээ Д.Нэмэхбаяр хүлээн зөвшөөрчээ.
Д.Нэмэхбаяр нийслэлийн Өмчийн харилцааны газарт "Үдийн цай” хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалыг хашиж байхдаа тендерт оролцсон аж ахуйн нэгж, иргэдээс авлига авдаг байсан гэх мэдээлэл АТГ-ынханд ирсэн аж.
Ингэхдээ тендерт шалгарсан байгууллагад зөвшөөрлийг нь гаргахгүй , гэрээний хугацааг сунгахгүй, зөвшөөрлийг нь цуцална гэх зэргээр сүрдүүлэн дарамталж авлигаа халаасалдаг байсан сурагтай. Прокурорын байгууллагын эх сурвалж "Хясан боогдуулах замаар, аргагүй байдалд оруулж мөнгө авдаг байсан хэрэгт Д.Нэмэхбаярыг сэжиглэн шалгаж байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн бүх сургуульд "Үдийн цай" хөтөлбөрт хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд сонгон шалгаруулалтад тэнцсэн аж ахуй нэгж , иргэдээс багадаа л 200 мянган төгрөг авдаг байсан гэдэг нь тогтоогдов.
Сэтгэгдэл