Дарвийнхан даварсаар Дагвын орон дээр суув.
Монголын
амин зуулгын эх үүсвэр мал аж ахуй, газар тариалан, хүнсний гол гол
салбар Ховд аймгийн Дарви сумын мэдэлд бүрэн шилжэв. Яамыг Б.Батзориг
гэгч Ховд аймгийн Дарви сумын угшилтай хүн удирдаж байна.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нь бас Ховд аймгийн Дарви сумын угшилтай цэргийн инженер Д.Энхбат.
Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун цэргийн инженер мэргэжилтэй,
агрономийн ямар ч мэдлэггүй тэрбээр Ховд аймгийн гарлаараа энэ албыг
тогтвортой хашиж байна. Мөн яамны Мал аж ахуйн бодлого зохицуулалтын
газрын даргаар Ховд аймгийн угшилтай, усны инженер Батмөнх ажиллаж буй.
Бас болоогүй Улсын Мал эмнэлэгийн Ерөнхий газрын даргаар Ховд аймгийн
Дарви сумын Засаг даргаар олон жил ажилласан Түмэндэмбэрэлийг тун саяхан
томилогдоод байгаа юм. Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг ухантаж байх
зуур улсаар тоглож, багаар идэх бантан хутгагдан найрагдаж, найр
хавтгайрч наадам ч туллаа. Мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно.
Сэтгэгдэл