Бөхчүүдээ !!!! “Бөөр нь бөгсөндөө бай” гэдэг үгийг та нарт зориулья!!


Бөхчүүдээ !!!! “Бөөр нь бөгсөндөө бай” гэдэг үгийг та нарт зориулья!!"Бөхийн холбоо” гэдэг төрийн бус байгууллага булаалдаад 10 жил боллоо юу!! Үгүй штэ!! Ард түмний хандиваар боссон "эзэнгүй ” байшинд л хэн эзэн сууж,түрээсийн мөнгийг нь хэн хувьдаа авах уу !! Яваандаа чулуу болох төв зам дагуу газарт нь хэн хяналтаа тогтоох вэ!! гэдэг тэмцэл. Угаасаа булчингаа хөгжүүлсэн та нар бодол ухаанаа зөнд нь хаяснаас эд хөрөнгийн шуналтай. Бусдаас авах донтой гэдгийг чинь бүгд мэднэ. Та нар ард түмний хайр хүндэтгэлийг улс төрд орох "гишгүүр” болгосон увайгүй үйлдлээрээ хууль тогтоох байгууллагад багтаж ядаж байна. Гэтэл байгуулсан гавьяа байтугай улс орныхоо эрх ашгийг хамгаалаад дуугарчих мэдлэг боловсрол ч байхгүй. Ажил хөдөлмөр хийж, нийгэмд оруулах хувь нэмрийн хувьд яг үнэндээ та нар гудамжны цэвэрлэгчийн ч энд хүрэхгүй. Тэгсэн мөртлөө буруу зүйлд гаргуун сайн.Мэдэхгүй бол захаас нь хэлээд өгье!!!

1. Байгаль сүйтгэгчид. Ус нутгаараа дуудуулахдаа дуртай мөртлөө гол ус сүйтгэж, алт ухна. Уурхайнууд та нараар улаан хамгаалагч хийлгэж, ядарсан ардыг дээрэлхэж явахыг нэг биш удаа харсан гэрч нь би байна. 

2. Газрын наймаачид.Бөхийн спортдоо тийм элэгтэй юм бол Төв цэнгэлдэх тойрсон газруудаа хамгаалахгүй яагаав!!! Харин ч өөрсдөө ихэнхийг нь зарсан. Энхтайвны гүүрний цаана байх Хурдын шилэн байрны нэг давхарууд лав тэр чигтээ нэг нэртэй бөхийнх гэж ярьдаг.Илчлэх мэт эхнэрийн нь 5D фитнесс тэнд нь байж л байсан 

3. Хувиа хичээгчид. Улаанбаатар тойрсон мод,устай газруудыг хамгийн түрүүн хашсан нь бөхчүүд. Нэг аварга маань Гацууртад нэг уулыг бүхэлд нь хашсан.Нөгөө аварга маань Богд- Уулын бугын сангийн аж ахуй байсан амыг тэр чигт нь хашаалсан. 

4. Ёс зүйгүй.Монголын өв соёл тээгчид юм бол ёс жудаг чинь хаана байна вэ! Нэгэн ноён оргилоо өнгөрөөд ядаж 49 хонох байтугай нэг ч хонолгүй бөхийн өргөөгөө булаалдан зодолдож байна. Аагаа багтааж ядсан та нарын зодооныг зохицуулах гэж цалин багатай цагдаа нар хэдэн шөнө бөхийн өргөөний гадаа бээрч зогсох вэ!! Зодоон цохион, хутга шөвөгний хамгийн түрүүн бөхчүүд явна. 

5. Хууран мэхлэгчид . Ардын наадмыг авлигажуулж, цол, даваа бүхнээ мөнгөөр үнэлсэн нь энэ цагийн бөхчүүд гэх та нар биш үү!!! 

6. Эхнэр хүүхдээ дорд үзэгсэд. Тэр аваргын тэд дэхь эхнэр. Залуу амрагаас нь төрсөн хүүхэд …

7. Жүжигчид. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдгийг улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зориулахаас биш хувийн шуналдаа хөтлөгдсөн,өөр хоорондын зодоондоо ашиглаж болохгүй л дээ. Энэ бол төрийн нэр барьсан өрөвдөлтэй жүжиг. 

8. Сөнөөгчид. Улсын циркийг нэг бөх нэр сүрээрээ далайлган хувьдаа авсан. Одоо цирк устаж,байшин нь дэлгүүр,гадна зогсоол нь машины зах болсон. 

9. Хагалан бутаргагсад. Халх,Ойрдоор нь хувааж,жалга довны үзлийг хамгийн их түгээгсэд.

Ийм л хүмүүсийг манайхан хамгийн их дэмждэг. Нэг наадамд түрүүлэхэд л байр, машин ...өглөгөөрөө уралдацгаадаг. Нутгийн нэр гаргалаа ч гэх шиг. Түүнээс сайхан зүйлээр нутгийнхаа нэрийг гарга л даа. Яг үнэндээ нэг бөхийг дэмжлээ гээд тэр хүний л амьдрал дэвжихээс биш нийгэм, улс орон, ирээдүйд ямар ч ач тус байхгүй. Гуталчныг дэмжвэл харин дахиад нэг хүнд ажлын байр гаргаад өгчих байх шүү. Бөхчүүдийг дэмжсэн нь буян биш. Харин ч амар хялбар аргаар олдсон алдар нэр, хөрөнгө мөнгөнд бялууруулж, тэднийг эвдэж, өнөөдрийн "муухай" дүр төрхийг нь бүтээж өгчээ. 

Нутгийн зөвлөлийнхөн тэр мөнгөөрөө нэг эрдэмтэн, нэг бүтээл дэмжиж чаддаггүй юм бол ядаж хэдэн мод тарьвал байгальд хэрэгтэйсэн. "Биеийн бөхөөр нэгийг ялна. Сэтгэлийн бөхөөр олныг ялна” гэсэн үгийг бодож бөхчүүд минь байрандаа л бай л даа!!!! Монголын улс төр, бизнес, уул уурхай, бөхийн өргөө бөхчүүд та нараар дутаагүй шүү!!!! Би бөх үздэггүй учраас үнэндээ танихгүй. Улс төрд явж байгаа хэдийн байр байдлаас л дүгнэлээ. 

Сэтгүүлч Б. Отгон

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.