Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн хэлтэс, албадын албан хаагчид дөрвөн багт хуваагдан, хяналт шалгалт хийж байна. Албан хаагчид ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн тоглоомын талбай, биеийн тамирын талбай, хүүхэд тоглуулах үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын техник, хэрэгслийн техникийн аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.
Орчны гэрэлтүүлэг, гадна, дотор хяналтын камер,тоног төхөөрөмж, тоглоом хэрэгслийн бүрэн бүтэн байдал, авто замын аюулгүй байдал, тэмдэг тэмдэглэгээ, техник, хэрэгслийн техникийн аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан байдал чиглэлээр үзлэг, хяналт хийж зөрчлийн мэдээллийг нэгтгэж, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулах аж.
Сэтгэгдэл