Таны биед магни дутагдвал нойргүйдэл үүсдэг


 

Таны биед магни дутагдвал нойргүйдэл үүсдэгНойргүйдэл бол 30-40 настай хүмүүсийн гурваны нэгт, 65-аас дээш настнуудын талаас их хувьд тохиолддог дэлхий нийтийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудал юм. Судлаачид нойргүйдлийг хоёр ангилдаг. Эхнийх нь огт унтаж чадахгүй байх, хоёр дахь нь унтаж чадах ч шөнө нэг болон түүнээс олон сэрэхийг хэлдэг байна. 

 

Магнийг арьсандаа тос хэлбэрээр түрхвэл биед хурдан шингэн үйлчилж, бөх унтах магадлалыг 92 хувиар нэмэгдүүлдэг байна

 

Хэрэв таны нойр хүрдэггүй эсвэл шөнө бүр ойр ойрхон сэрдэг бол ямар хэцүү дарамттай байдгийг мэдэх байх. Нойргүйдлийн шалтгаан нь өдрийн гурван цагаас хойш маш их кафейн хэрэглэх, хангалттай дасгал хөдөлгөөн хийхгүй байх, ажил амьдралын стресс их байх зэрэг юм. Харин эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн "Healthista" сайт нойргүйдлийн өөр нэг шалтгааныг магнийн дутагдал гэдгийг тогтоосон байна. Тэдний хийсэн судалгаагаар магни нь мелатонины хэмжээг өсгөж энгийн нойрсох үйл явцыг дэмждэгийг тогтоожээ. Мөн магнийг нэмэлт бэлдмэлээр ууснаас илүү арьсандаа тос хэлбэрээр түрхвэл биед хурдан шингэн үйлчилж, бөх унтах магадлалыг 92 хувиар нэмэгдүүлж байгааг олж мэдсэн байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.