Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг саатуулжээ


Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг саатуулжээ

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож байсан иргэдийг аймгийн Цагдаагийн газраас саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 
Тухайн иргэд Хайрхандулаан сумын Шаазгай толгой”, "Цагаан бяруут”, Баруунбаян-Улаан сумын "Өшгөгийн нуруу”, "Хярын бумбат” зэрэг газруудад тусгай зөвшөөрөлгүйгээр жижиг оврын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох  тохиолдолд  эрүүгийн хариуцлага хүлээлгэн мөнгөн торгууль төлөх буюу баривчлах ялтай байдаг аж.
 
Б.Батчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.