Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтад 133 аж ахуйн нэгж, 70 иргэний нийт 203 хоолны газар хамрагдаж нийт 1871 зөрчил илрүүлж 1356 буюу 72.4 хувийг нь арилгуулжээ.
Шалгалтын явцад "Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 64 аж ахуйн нэгж, иргэнд нийт 38.050.000 төгрөг торгуулийн арга хэмжээ авч бүрэн барагдуулсан.
Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хүнсний аюулгүй байдлыг хангаагүй "Асралт-Эрдэнэ” ХХК-ийн "Зоост” баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоох арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаагаар үйлчилсэн Халиун төгөл ХХК-ийн хууль бусаар олсон 8500 төгрөгийг улсын байцаагчийн актаар хураан авч улсын орлогод төвлөрүүлсэн. Албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөн "Цээцаа” ХХК нь "Цахир” кафеныхаа үйл ажиллагааг зогсоосон байна.
Шинжилгээтэй шалгалтаар илэрсэн зөрчил
Ажилчдын хувийн ариун цэвэр, хоол үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, бэлэн бүтээгдэхүүний хүрэлцэх гадаргуугийн угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгах, эрүүл ахуйн зохистой дадлын үр дүнд үнэлэлт өгөх зорилгоор 780 арчдас шинжилгээ авсны 280 / Сакура ХХК, По кафе ХХК, Сигирия сервис ХХК, Чунчонхынгүг ХХК, Хан Бэки цамхаг ХХК, Тэнцвэр трейд ХХК, Бургер инкорпорейт ХХК, Айвириге ХХК, Иргэн н.Шинэбаяр, н.Дашмаа, Ө.Ууганбаяр, Л.Цогтсайхан, М.Ганхуяг буюу 35,9 хувьд /энтербактер, Е.коли/ илэрсэн байна.
Төвлөрсөн шугамд холбогдсон 22, зөөврийн болон хэсгийн усан хангамжтай 14, нийт 36 хоол үйлдвэрлэлийн газрын ашиглаж буй ундны усны уснаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн Төв лабораторид шинжлүүлэхэд таван /По кафе ХХК, Сакура фүүдс ХХК, Мөнх ням шигтгээ ХХК М.Ганхуяг, Ө.Ууганбаяр, Л.Цогтсайхан/ газрын ундны ус эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр бичил биетний тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их, дөрвөн газрын ундны ус E.coli халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн нь цэвэр усны шугамд холбосон ус шүүгчийг заагдсан хугацаанд нь солиж хэвшээгүйгээс бохирдол хуримтлагдаж ус бохирдох нөхцөлийг үүсгэсэн
Үйлдвэрлэсэн хоолны 90 дээж авч эрүүл зүйн нян судлалын шинжилгээ хйилгүүлэхэд 15 буюу 16,6 хувь нь "Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний аюулгүй байдал болон эрүүл ахуй шалгуур үзүүлэлтийн зөвшөөрөгдөх хэмжээ” MNS 6308:2012 стандартын шаардлага хангахгүй дүнтэй гарсан.
Итгэмжлэгдсэн төв лабораторийн сорилтын дүнд үндэслэн улсын /ахлах/ байцаагчийн 69 дүгнэлт гаргасан байна.
Дараах нийтлэг зөрчил илэрч байна. Үүнд:
– Хоолны газрын барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу барьж, өргөтгөтгөл, шинэчлэл хийгээгүй 100 буюу 48 хувь нь /Покафе ХХК,Тунамал алт , Цээцаа ХХК, Г.Тунгалагтамир, Лаки инержи кинг ХХК,Баяр баясгалан трейд ,Спарк төв ХХК, ОДХ ХХК, Номин тав трейд ХХК, Их суудал” ХХК, Тэнцвэр трейд ХХК, ЖБ прайм ХХК, Ти эл Ти ХХК, Хан сүм ХХК, Мөнх солонго оргил ХХК, Оргил Од ХХК иргэн Э.Мэндсайхан, Оюунчимэг,Б.Өлзийсүрэн,н.Өлзийсайхан, Ц.Энхцэцэг, Баярбаясгалан, С.Эрдэнэцэцэг, М.Алтанзаяа, Иргэн Ж.Болдцэцэг, иргэн М.Ганхуяг, Л. Цогтсайхан/
– Технологийн нэг чигийн урсгалын дагуу зохион байгуулаагүй хоол үйлдвэрлэлийн өрөөтэй 103 хоолны газар буюу 54 хувь / "Монгол хуушуур”, "Хосбэрс” ХХК, "ОДХ”, "Хоёрхүү”, "Мазаалай”, "Эгшиглэн” "Мөнхтэнгэр”, Мардай гурван эрдэнэ ХХК, Баярбаясгалан трейд”, "ТиЭлТи”, "Саруулорд”, "Рич М констракшн”, "Мазаалайтрейд”,"Ди Эс Би Эс Сервис”, "Тулгатай монгол үндэстэн”, "Топ тийм катеринг”, "Корсан”, "Шинэ зоог”, "Баялаг бууз”, "Шалом”, "Миша”, "Кимбабчонгуг” ХХК/
– Технологийн картад хоолны жор орц, илчлэг шим тэжээллэг чанар, боловсруулах технологи ажиллагааг бүрэн тусгаагүй 108 буюу 57 хувь /Баярбаясгалантрейд”, "ТиЭлТи”, "Саруулорд”, "Рич М констракшн”, "Ди Эс Би Эс Сервис”, "Мазаалайтрейд”, "Шинэзоог”, "Баялагбууз”, "Шалом”, "Миша”, "Кимбабчангуг”, "Монгол хуушуур”, "Хосбэрс”, "ОДХ”, "Хоёрхүү”, "Мазаалай”, "Эгшиглэн” "Мөнхтэнгэр ХХК/
– Хүнсний түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй 58 буюу 31 хувь / Цээцаа ХХК, Келсо ХХК, Мөнхсолонгоргил ХХК, Оргил-од ХХК, ТТИ ХХК, Сэрж интернейшнл ХХК, Мөнхням шигтгээ ХХК,Тэлмэн Импекс ХХК, Мөнх-очир алмаз ХХК, ХСТЛ-ХХК, Примиум Оүтлэт ХХК, Хан бэхи цамхаг ХХК, Айвириге ХХК/
– Бэлэн хоол зуушийг зохих хэмд хадгалж, түгээх зориулалтын төхөөрөмжөөр хангагдаагүй 23 буюу 13 хувь/Сакура фүүдс ХХК, Баяндулаан шанд ХХК, Тэлмэн Импекс ХХК,ХСТЛ-ХХК,Иргэн Пүрэвсүрэн, Кеннирожерс Монголия ХХК, Бургер инкорпорейт ХХК, Хаппи бэйр ХХК, Станбул ХХК, Иргэн Х.Айнур, Тансаг сүлжээ ХХК,Оюуны аав ХХК, Дээвэр констракшн ХХК, ОДХ ХХК, Ти Эл Ти ХХК, Баярбаясгалан ХХК, /
– Хүнсний агуулах зориулалтын вандан тавиур, чиглэг температур хэмжигчгүй хоолны газар 108 буюу 77 /Блүфинбистро ХХК, Цээцаа ХХК, Мика интерпрайс ХХК, УБ Төмөр Зам, Ансаншин ХХК, Мөнхсолонгоргил ХХК, Оргил-од ХХК, Цоглогхараа ХХК, Буянтнарны ирээдүй ХХК, Гуолдлагум ХХК,Баяндулаан шанд ХХК, Аягын нуур ХХК, Стандарт фүүд/
– Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлгүй 101 буюу 53 хувь нь /Мардай 3 эрдэнэ ХХК, ОДХ, Интегра ХХК, Чинханну ХХК, Хүслэн цант ХХК, Төрнинпойнт ХХК, Кэй Жэй Жи ХХК, Саньк этуал ХХК, Эй Ти Эй Энд Анар ХХК, Голден фүжи ХХК, Хангайхан хангарьд ХХК, Төса ХХК, Жи Эм Жи Би ХХК/
– Дотоодын хяналтын журамтай боловч бүрэн
мөрддөггүй, дотоод хяналтын үр дүнгээ тооцож ажилладаггүй, илэрсэн
зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй
газар буюу 74 буюу 41 хувь /Лаки энержи кинг ХХК, Ансаншин ХХК, Ди Эс Би
Эс Сервис ХХК, Чинханну ХХК, Хүслэн цант ХХК, Төрнинпойнт ХХК, Саньк
этуал ХХК, Эй Ти Эй Энд Анар ХХК,Голден фүжи ХХК, Хангайхан хангарьд
ХХК, Баянсолонго ХХК/
– Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцдог ажилчидаа эрүүл мэндийн
урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамруулж хэвшээгүй 27 хоолны
газар /Ази фүүд ХХК, Боса ХХК, цээца ХХК, Бөх бат ХХК, Ц.Энхцэцэг, С.
Оюунчимэг, Ш.Баянжаргал, Д.Сарангэрэл, У.Тунгалаг, Ч.Нэргүй
Г.Тунгалагтамир,Ж.Тунгалагбаяр Н.Буянтогтох Л.Алтанцэцэг/ нь Хүнсний
бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10.1.7 заалтыг зэрэг
зөрчлүүд илэрчээ.
Сэтгэгдэл