Оросын нэгэн жуулчны нүдээр Монголын дундаж давхаргын айл ямар харагддагийг орчуулан хүргэе.
Мөнгө, бизнес, амьдрал ахуй нь тун боломжийн яваа хүмүүсийг хэрхэн тодорхойлох вэ? Мэдээж үл хөдлөх хөрөнгөөр нь тодорхойлж болно. Хэрвээ та сайхан байшинд амьдарч байгаа бол таны бүх зүйл хэвийн гэсэн үг. Харин монголчуудын хувьд ямар бол? Тэд нүүдэлчид, гэр хэмээх сууцанд амьдардаг хүмүүс шүү дээ.
Гэхдээ гэр хэмээх сууцанд нь ч ялгаа байдаг аж. Харахад ижилхэн мэт боловч баян, ядуу хүмүүсийн гэр хоорондоо маш их ялгаатай. Юугаараа гээч?
Монгол гэрийн хэмжээг квадрат метрээр биш, ханаар нь тодорхойлдог аж. Хананы тоо олон байх тусам гэр илүү баян гэсэн үг. Ядуу гэр 4 ханатай бол баячууд нь бүхэл бүтэн 7 ханатай.
Энэхүү 6 ханатай гэр дотор нэлээд баялаг хогшил байх аж. Бидний хэмжээсээр бол энэ бол нөгөөх дундаж анги. Энд ямар баялаг хогшил байгааг харж байгаа биз ээ. Гэр доторх хивсээр нэлдээ бүрхсэн бөгөөд зөндөө олон тавилгатай. Ийм гэрийг зөөвөрлөхөд ганц УАЗ, эсвэл цөөн хэдэн морь хангалтгүй. Бүхэл бүтэн авто цуваа хэрэгтэй.
"Дундаж" гэрийн ердөний зохион байгуулалтаар бол гэрийн төв баганын ойролцоо заавал зуух байна. Үүнд хоолоо хийж, хүйтэн цагт гэрээ халаана. Энд зөвхөн зуух төдийгүй хөлдөөгч хүртэл бий. Мэдээж бөглүү талын ганц гэрт хөлдөөгч байх нь ховор. Энэ нь ч мөн эздийнх нь бэл бэнчинг илтгэнэ. Учир нь хөлдөөгч байгаа юм чинь цахилгаан үүсгэж, хоногийн 24 цагийн турш ажиллах дизель генератор байна гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд энгийн мэт санагдах цахилгаан гэрэлтүүлэг ч байна. Энэ бол нүүдэлчдийн хувьд тансаг л зүйлд орно.
Тэгээд ч зогсохгүй мууртай байх нь нүүдэлчдийн хувьд гайхалтай зүйл. Монголчууд мууранд дургүй. Гэхдээ боломжийн амьдралтай хүмүүс илүү орчин үетэйгээ хөл нийлүүлсэн, илүү боловсролтой бөгөөд эртний мухар сүсэгт огт өөрөөр хандаж, муурыг тун энгийнээр хүлээн авдаг аж.
Д.МӨНх
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=10942
Сэтгэгдэл